Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сүхбаатар аймаг хаягдал бохир усны чанарын 2023 оны 6 сарын тойм
Баруун-Урт хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын усны хяналт шинжилгээ
2023 оны 6 дугаар сарын Сүхбаатар аймаг Баруун-Урт хотын хаягдал ус цэвэрлэх байгууламжийн хаягдал ус орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгүүдээс нийт 2 сорьц авч хийсэн шинжилгээний дүнг MNS4953:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗХД/-тэй харьцуулан Хүснэгт 1-т үзүүллээ.
Хүснэгт 1. Баруун-Урт хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжын биогений агууламж
Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж |
Сорьц авсан газар |
PH |
Ж/Б |
NO2 |
NO3 |
NH4 |
БХХ5 |
цэвэршилт % |
|
|
мг/л |
мг/л |
мг/л |
мг/л |
мг/л |
|
|
Төв ЦБ |
орох |
10.02 |
251 |
|
|
|
693 |
21.5% |
гарах |
9.85 |
131 |
0.086 |
0.71 |
50.62 |
544.5 |
||
MNS4943:2015 |
|
6-9. |
30 |
15 |
20 |
|
Тайлбар: Ж/б-Жигнэгдэх бодис; БХХ5-Биохимийн хэрэгцээт хучилтөрөгч,
Шинжилгээний дүнгээ үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 21.5% -ийн цэвэршилттэй байсан бөгөөд цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 27.2 дахин их бохирдолтой байна.
Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэх чавдар, жинлэгдэх бодисын сарын өөрчлөлтийг 2023 оны 6 дугаар сарын байдлаар зураг 1-2-р зурагт харууллаа.
Зураг 1. Баруун-Урт цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэх чадвар
Зураг 2. Цэвэрлэх байгууламжийн жинлэгдэх бодис