> Цаг уурын шинжилгээний мэдээ
7 хоногийн тойм


ЦАГ АГААРЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 03 дугаар сарын 13-ны 08 цагаас 03 дугаар 20-ны 08 цаг хүртэл
(Сүхбаатар аймгийн нутгаар)
Тунадас: 14-нд нийт нутгаар 0.0-2.5 мм цас орсон. Хамгийн их нь Баруун-Уртад 2.5 мм, Халзан суманд 2.3 мм, Баяндэлгэр суманд 2.2 мм, Эрдэнэцагаан, Түмэнцогт, Уулбаян сумдад 2.0 мм орлоо. Бусад хугацаанд цас ороогүй байна.
Салхины хурд: 13, 15, 17-нд зарим газраар секундэд 9-14 метр, түр зуур секундэд 14-16 метр, 14-нд ихэнх нутгаар секундэд 14-20 метр, түр зуур секундэд 16-20 метр хүрч ширүүсэж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан байна. Салхины хамгийн их хурд 03-р сарын 13-наас 14-ныг шилжих шөнө түр зуур Түмэнцогтод 24м/с, Дарьганга 21м/с, Түвшинширээ, Халзан, Уулбаян Мөнххаан, Баруун-Урт сумдад 20 м/с, бусад сумдад 16-18м/с хүрч ширүүсэв. Бусад хугацаандаа нийт нутгаар секундэд 3-9 метр байв.
Агаарын температур: Хүйтний эрч чангарч 15-17-нд шөнөдөө -11...-20 градус, 14-16-нд өдөртөө -2...-10 градус хүйтэн, бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө -1...-14 градус хүйтэн, өдөртөө +2...+10 градус дулаан байв. Хамгийн дулаан нь 19-ны өдөр Баруун-Уртад +10.3 градус дулаан, хамгийн хүйтэн 16-ны шөнө Наран суманд -20.0 градус хүйтэн байлаа.
Мэдээ гаргасан: Ахлах синоптик инженер Ц.Батхүү
Цахим хаяг: http://sukhbaatar.tsag-agaar.gov.mn/
http://tsag-agaar.gov.mn
www.icc.mn