Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт

Сүхбаатар аймгийн Баруун –урт сумын уур амьсгалын үзүүлэлт

Шинэчлэгдсэн: 2024-04-18 19:54:43

Сүхбаатар аймаг нь газар зүйн байршлын хувьд Монголын Дорнод талын  их мужид багтах бөгөөд нийт нутгийн 78,3% тал хээрийн бүсэд, 21,7,% нь говийн бүсэд багтдаг. Говь хээрийн бүсэд хамрагдан , зүүн уртрагийн 1110- градусаас 1170 -градус , хойт өргөргийн 45-480 градусын  хооронд 8228.7 мянган ам дөрвөлжин километр уудам нутаг дэвсгэрийг эзлэн оршдог.   Тус аймгийн нутаг дунджаар далайн түвшнээс дээш 800-1200метр өндөрт, хамгийн өндөр цэг  далайн түвшнээс дээш 1778 метр , өргөгдсөн Шилийн богд уул , хамгийн нам цэг нь   далайн түвшнээс дээш 790 метр   өргөгдсөн Хонгор сумын  нутаг Байшинтийн орчим хотгор юмаа.Тус аймгийн нутагт тогтмол урсгалтай гол мөрөн , нуур байхгүй боловч толгодын хоорондох жижиг хотос , хотгорын ёроолд бяцхан нуур , хужирт тойром тогтоол байх ба нилээд олон булаг шанд ,жижиг горхи байдаг Сүхбаатар аймгийн нутгийн ихэнхийг цайвар хүрэн бор хөрс голлох ба ургамал бүрхэвчид агь шивээт хялгана,таана, өлөн голлон ургана.

Сүхбаатар аймгийн Баруун-урт сум нь зүүн уртрагийн 113017п ,хойт өргөргийн 46041п градуст 5.5 мянган ам дөрвөлжин километр уудам нутаг дэвсгэрийг эзлэн оршиж байна. Хамгийн нам дор газар нь Монголын Дорнод талын их мужийн Дорнод хотгор Зүүн хойноосоо баруун ургашаа сунаж тогтсон далайн түвшинээс дээш 790-995.0 метр орчим өргөгдсөн 20-30 км гаруй өргөнтэй, 230 гаруй км үргэлжлэх зурвас  Баруун-урт сумын нутгаар  дайран гардаг.

Хүйтэний улирлын агаарын дундаж температур /2,1 /хэмээс /-21,3/   градус хүйтэн байдаг ба Баруун урт сум орчмоор 1,2-р саруудад агаарт хамгийн / миниум  / хүйтэн  нь / -25,9/ - /-32,5 / градус орчим хүрч хүйтэрдэг . Мөн энэ саруудад хөрсөн дээр миниум нь  /-38 /- /-43/ градус орчим хүрдэг  байна.  Дулааны  улирлын агаарын дундаж температур 4.9-21,8градус орчим дулаан  байдаг бөгөөд 6,7-р сард агаарын хамгийн макс утга нь 31,8-37,90 градус, хөрсний макс 55-630 градус хүрч халдаг тул агаар хөрсний температурын хэлбэлзэл их байдаг байна. Хоногийн агаарын дундаж температур -50 дайрч хүйтрэхээс эхлээд -50 дайрч дулаарах үеийг өвлийн улиралд тооцдог.Баруун-урт сумын нутгаар 11-р сарын 1-5-ны орчимд -5дайрч хүйтрэн өвөл эхэлж , 3-р сарын 20-23 хооронд -5дайрч дулааран хавар болдог буюу 142-147 хоног буюу 4 сар гаруй өвөл үргэлжилдэг .Иймээс жилийн дундаж агаарын температур нь 1,1-1,80 градус байгаа нь жилийн турш эерэг утагтай температур давамгайлж байгааг харуулж байна.

Бэлчээрийн ургамлын ургах боломжтой хугацаа нь  баруун –урт суманд 172-176 хоног буюу хүйтрэлгүй үе ургамал ургах хугацааны 50 градусаас дээших идэвхтэй темтературын  нийлбэр 2000-2200 градус байна.

Баруун-урт сумын нутаг нь хуурай дулаавтар уур амьсгалтай бүсэд багтдаг.  Хуурай хөрснөөс агаарт уурших чийг бага учраас жилийн дулаан улирлын дундаж харьцангуй чийгшил 45-65%  байдаг. Тус сумын нутагт олон жилийн дунджаар 200,6 мм тунадас орох  боловч гантай жил 101,5-111,5мм болж эрс багасдаг байна.  Хүйтэний улирал болох 1-3,10-12-р саруудад хамгийн бага тунадас дунджаар 1,5-10,5мм ,дулааны улирал болох 4-09 саруудад дунджаар 4,9-56,7мм тунадас ордог байна.

Баруун урт хот орчмын салхины дундаж хурд 2,7-4,6м/с байдаг .Салхины горимын  явцаас хархад хавар , намартаа салхины хурд ихсэж,зун өвөлдөө буурдаг зүй тогтолтой байна. Салхины зонхилох хурд Баруун хойноос 37,1%, Баруунаас 17,8% Зүүн хойноос14,5%-тай ихэвчлэн салхилдаг. Цаг агаарын онц аюултай үзэгдэл болох 40м/с дээш хүчтэй салхи хавар 4,5-р сард ажиглагддаг боловч нийт хүчтэй салхины 2%-г эзэлдэг . Харин 3,4-р сард 16м/с дээш хүчтэй салхи 15-23 орчим өдөр ажиглагддаг нь тус сумын нутаг салхи шуурга ихтэй бүс нутагт хамрагддаг байна.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Сүхбаатар аймгийн Баруун –урт сумын уур амьсгалын үзүүлэлт 2017-03-17 2024-04-18 3438