Урьдчилсан мэдээ > 2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ


2021 ОНЫ 2 ДУГААР САРЫН
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Сүхбаатар аймгийн нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Түмэнцогт, Мөнххааны ихэнх нутаг, Түвшинширээ, Сүхбаатарын хойд хэсгээр 14-16 градус хүйтэн ба ОЖД-ын орчим, бусад нутгаар 17-20 градус хүйтэн буюу ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй.
Нэг арав хоногийн эхэн болон сүүлчээр, хоёрдугаар эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур хүйтэрч шөнөдөө 22-27°С, өдөртөө 13-18°С хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 14-19°С, өдөртөө 6-11°С хүйтэн байна.
Харин хур тунадас Уулбаян, Сүхбаатарын хойд болон Түвшинширээ, Түмэнцогт, Мөнххааны ихэнх нутгаар 2-4 мм орох буюу дунджийн орчим, бусад нутгаар 4-6 мм буюу ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна.
Нэг арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар цас орно.
Салхи ихэнх хугацаанд 5–10м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд ихэнх нутгаар 11–16 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
УЦУОШТөв
2021.02.28