Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 01 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм


2021 оны 01 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын дундаж температур нийт нутгаар /-23.20...-30.30/ хүйтэн байсныг уур амьсгалын дундажтай харьцуулж үзэхэд нийт нутгаар дундажаас /2.50...7.40/-аар хүйтэн байлаа. Агаарын хамгийн бага температур /-34.30...-42.60/ хүрч нийт нутгаар -30.00 давж 2-10 өдөр хүйтэрсэн байна. Хөрсний гадрагийн бага температур ихэнх нутгаар /-36.00...-43.70/ хүрч Дарьганга, Баяндэлгэр, Сүхбаатар сумдын нутгаар -40.00 давж 1-4 өдөр хүйтэрсэн байна.
Энэ арав хоногт нийт нутгаар 0.0...1.1 мм цас орсоныг уур амьсгалын дундажтай харьцуулж үзэхэд нийт сумдын нутгаар дундажын орчим цас орсон байна.
Цасны байдал: Сүхбаатар аймгийн нийт нутгаар 01 дугаар сарын 5, 6, 9-ны өдрүүдэд цас орсон байна. Салхины дундаж хурд 3-6м/сек, их хурд 6-16 м/сек хүрч 10 м/сек-с давж ихэнх нутгаар 1-7 өдөр, 6 м/сек-с давж нийт нутгаар 2-9 хоног салхилсан ба 01 дугаар сарын 6, 7, 8, 9-ны өдөр буюу 10 хоногийн 4 өдөр нь явган цасан шуурга шуурч цас нягтарч хатууран Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Наран, Уулбаян сумдын нутгаар цасны дундаж нягт 0.13-0.18 г/см3, Баруун-Урт, Түмэнцогт, Халзан, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дарьганга, Асгат, Мөнххаан сумдын нутгаар цасны дундаж нягт 0.20-0.29 г/см3 хүрч цас нягтарсан байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2021 оны 01 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм | 2021-01-25 | 2021-03-06 | 43 |
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2021 оны 01 дугаар сарын 10-ны байдлаар) | 2021-01-25 | 2021-03-06 | 46 |
2021 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар гаргасан өвөлжилтийн мэдээ | 2021-01-06 | 2021-03-06 | 71 |
2020 оны 11 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм | 2020-12-21 | 2021-03-06 | 51 |
2020 оны 11 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм | 2020-12-21 | 2021-03-06 | 51 |