> Цаг уурын шинжилгээний мэдээ
2021 оны 03 дугаар сарын цаг агаарын нөхцөлийн тойм


2021 оны 03 дугаар сарын цаг агаарын нөхцөлийн тойм
Агаарын температур: 2021 оны 03 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар /-0.80...-2.90/ хүйтэн байсныг уур амьсгалын дундажтай харьцуулж үзэхэд нийт нутгаар /5.10...7.60/-аар дулаан байсан ба өнгөрсөн оны мөн үеийн температураас нийт нутгаар /1.60...3.50/-аар дулаарсан байна. Хөрсний гадаргын дундаж температур /-2.80...0.90 / дулаан байсан.
Хур тунадас: Энэ сард нийт нутгаар 1.5...6.1 мм хур тунадас орсонг уур амьсгалын дундажтай харьцуулж үзэхэд Мөнххаан, Түвшинширээ, Уулбаян, Халзан сумдын нутгаар дундажаас 3.0...3.4 мм-ээр ахиу, Эрдэнэцагаан, Асгат, Түмэнцогт сумдын нутгаар дундажаас 1.1...4.0 мм-ээр бага бусад сумдын нутгаар дундажын орчим хур тунадас орж өнгөрсөн оны мөн үеийн хур тунадастай харьцуулж үзэхэд Баруун-Урт, Эрдэнэцагаан, Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан сумдын нутгаар 0.1...5.9 мм-ээр ахиу, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон сумдын нутгаар 0.7...3.8 мм-ээр бага хур тунадас орсон байна.
Цас: Аймгийн нийт нутгаар энэ сард 3-7 удаа цас орсон боловч 2 сарын сүүлч, 3 сард олон жилийн дунджаас эрс дулаарч нийт нутгаар цас хайлж, цасан бүрхүүлгүй болж 3 дугаар сарын сүүлчийн 10 хоногийн байдлаар аймгийн нийт нутгаар цас бүрэн хайлж дууссан ба өнгөрсөн оны мөн үед нийт нутгаар 1-5 удаа цас орсон боловч 3 дугаар сарын сүүлчийн 10 цасан бүрхүүлгүй болсон байна.
Салхи: Салхины дундаж хурд 4-7м/сек, их хурд 22-28 м/сек хүрч 10 м/сек-с давж нийт нутгаар 6-18 өдөр, 6 м/сек-с давж нийт нутгаар 14-29 хоног салхилж 03 дугаар сарын 14-ний өдөр Баруун-Урт, Баяндэлгэр, Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан сумдын нутгаар, 27-ны өдөр нийт нутгаар хүчтэй салхи салхилж шороог шуурга шуурсан ба 03 дугаар сарын 02, 03, 06, 15, 21, 22, 23, 24, 26-ны өдрүүд буюу 31 хоногийн 9 өдөр нь явган цасан болон шороон шуурга шуурсан ба өнгөрсөн оны мөн үед салхины их хурд 12-22 м/сек хүрч 10 м/сек-с давж 4-21 өдөр, 6м/сек-с давж 12-30 салхилсан ба 2,3,4,13,14,18,22,25,27,30-ны өдрүүдэд аймгийн ихэнх нутгаар салхины дундаж хурд 8-16 м/сек-с давж орон шуурга болон цасан явган шуурга шуурсан байна.
Чийг: Баруун-Урт сумын 03 дугаар сарын 20 см-ийн гүний хөрсний чийгийн явц 6.6 %-ын чийгтэй бол өнгөрсөн оны мөн үед 20 см-ийн гүнд 6.1 %-ын чийгтэй байсан байна.
Бэлчээрийн ургамал: 2021 оны 3-р сарын 25-ны байдлаар нийт нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал цухуйгаагүй байна.
УЦУОШТөв