Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
2020оны агаарын чанарын тайлангийн хэсгээс


2020 ОНЫ АГААРЫН ЧАНАРЫН АГУУЛАМЖИЙГ 2018-2019 ОНЫ ҮЗҮҮЛЭЛТЭЙ ХАРЬЦУУЛСАН ТАЙЛАНГИЙН ХЭСГЭЭС
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2020 оны агаарын бохирдлын жилийн дундаж агууламжийг 2018, 2019 оны жилийн дундаж агууламжуудтай харьцуулахад азотын давхар исэл 2018 оноос 8%-иар, 2019 оноос 3%-иар өссөн, мөн 2011 онтой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. PM10 тоосонцрын 2018, 2019, 2020 онуудад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан өдрийн тоог авч үзэхэд 2018 онд 2 удаа 1-2 дугаар саруудад, 2019 онд 18 удаа үүнээс 10 удаагийнх нь 1,2,10,11,12 дугаар саруудад буюу хүйтний улиралд, 8 удаагийнх нь хуурайшилтын үе буюу 5-6 дугаар саруудад, 2020онд 2 удаа 1,11 дүгээр саруудад бүртгэгдсэн байна. Дээрх үзүүлэлтүүдээс үзэхэд хүн амын нягтшил ихсэх, авто машины тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул агаарын бохирдлын хэмжээ цаашид өсөх хандлагатай байна. Агаарын бохирдлын хэмжээ ихсэх тусам хүний амын эрүүл мэндэд нөлөөлж зүрх судас, бүх төрлийн харшил, амьсгалын гаралтай өвчин болон бусад өвчин эмгэг үүсэх эх үүсвэр болж байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2020оны агаарын чанарын тайлангийн хэсгээс | 2020-12-17 | 2021-03-03 | 53 |
2019 оны Сүхбаатар аймгийн агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тооллогын тайлан | 2020-12-08 | 2021-03-03 | 45 |
2020 оны 11-р сарын Баруун-Урт хотын агаарын бохирдолын шинжилгээний мэдээ | 2020-12-01 | 2021-03-03 | 49 |
2020 оны 10-р сарын Баруун-Урт хотын агаарын бохирдолын шинжилгээний мэдээ | 2020-12-01 | 2021-03-01 | 20 |
2020 оны 9-р сарын Баруун-Урт хотын агаарын бохирдолын шинжилгээний мэдээ | 2020-12-01 | 2021-03-01 | 29 |