Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дуут нуурын 2021 оны усны чанарын тайлан
2021 ОНЫ ДУУТ НУУРЫН УСНЫ ЧАНАРЫН ИНДЕКСИЙГ
ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН
2021.11.29
УЦУОШТөвийн БОШЛаборатори нь Дуут нуурын уснаас 4-10 саруудад нийт 7 удаагийн 14 сорьц авч химийн шинжилгээг хийж гүйцэтгэсэн байна. Дуут нуурын усны шинжилгээний дүнг чанарын индексээр өмнөх онтой харьцуулбал: нийт азотын индекс 0.48-ээр, фторын индекс-0.28-аар, фосфорын индекс 0.15 буурсан байна.
2020-2021 оны аммони нитратын агууламжийг стандарттай харьцуулахад 2020 агууламж 5,6 дугаар сарууд 2-5 дахин давсан, 4,7,10 дугаар сарууд 0.06-0.2мгN/л-ээр бага зэрэг давсан харин 8,9 дүгээр саруудад хүлцэх агууламжаас даваагүй байна. 2021 оны 4,7 сард хүлцэх агууламжаас бага, 5,6,8-10 саруудын үзүүлэлтүүд 0.03-0.26мгN/л-ээр их байсан байна.
Перманганатын исэлдэх чанарыг 2021 оны үр дүнг 2020 оны үр дүнтэй харьцуулахад өмнөх оноос 8,9,10 дугаар сард өссөн үзүүлэлттэй, бусад саруудад буурсан үзүүлэлтэй байна. Энэ оны жилийн дундаж агууламж 23.77мгО/л өмнөх оноос 12.23мгО/л-ээр бага гарса