Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сүхбаатар аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 7 дугаар сарын төлөв байдал
Сүхбаатар аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 7 дугаар сарын төлөв байдал
Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 7 дугаар сард Дарьганга- Дуут, Дарьганга-Ганга нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2022 оны 7 дугаар сард хийсэн Сүхбаатар аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт 1:
д/д |
Хяналт шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
|
|
Cl |
SO4 |
NO2 |
NO3 |
NH4 |
P |
Пич |
1 |
Ганга нуур |
461.2 |
314.2 |
0.000 |
1.01 |
0.67 |
0.065 |
60.8 |
2 |
Дуут нуур |
70.9 |
28.1 |
0.010 |
0.37 |
0.20 |
0.080 |
25.6 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
300 |
100 |
0.02 |
9 |
0.5 |
0.1 |
10 |
Дуут нуурын усны эрдэсжилт 944.6 мг/л, усны орчин PH=10.45 байна. Дуут нуурын усны химийн найрлага, усны чанарын үзүүлэлтийг тодорхойлсон шинжилгээний дүнгээс үзэхэд перманганатын исэлдэх чанарын агууламж нь ХА-аас давж бохирдсон байна.
Ганга нуурын усны эрдэсжилт 4804.1 мг/л, усны орчин PH=10.91 байна. Ганга нуурын усны химийн найрлага, усны чанарын үзүүлэлтийг тодорхойлсон шинжилгээний дүнгээс үзэхэд сульфат, хлор, аммоний азот, перманганатын исэлдэх чанарын агууламж ХА-аас давж бохирдсон байна.