Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сүхбаатар аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 9 дугаар сарын төлөв байдал
Сүхбаатар аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 9 дугаар сарын төлөв байдал
Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 9 дугаар сард Дарьганга- Дуут, Дарьганга-Ганга нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2021 оны 9 дугаар сард хийсэн Сүхбаатар аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт 1:
д/д |
Хяналт шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
|
|
Cl |
SO4 |
NO2 |
NO3 |
NH4 |
P |
Пич |
1 |
Ганга нуур |
411.6 |
636.5 |
0.005 |
1.16 |
0.67 |
0.134 |
54.4 |
2 |
Дуут нуур |
64.5 |
5.6 |
0.004 |
0.62 |
0.50 |
0.103 |
27.2 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
300 |
100 |
0.02 |
9 |
0.5 |
0.1 |
10 |
Дуут нуурын усны эрдэсжилт 903.1 мг/л, усны орчин PH=9.47 байна. Дуут нуурын перманганатын исэлдэх чанарын агууламж, фосфорын агууламж нь ХА-аас давж бохирдсон байна.
Ганга нуурын усны эрдэсжилт 4276.2 мг/л, усны орчин PH=10.45 байна. Ганга нуурын усны химийн найрлага, усны чанарын үзүүлэлтийг тодорхойлсон шинжилгээний дүнгээс үзэхэд сульфат, хлор, аммоний, фосфор, перманганатын исэлдэх чанарын агууламж ХА-аас давж бохирдсон байна.