Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил 1

Шинэчлэгдсэн: 2024-04-19 09:06:20

Байгаль цаг уурын онцлог, уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицохуй.

Х.Энхбаяр,  З.Мөнхбаяр

Сүхбаатар аймаг УЦУОШГазар

Email:  monkhoo_2013@yahoo.com

Утас: 70518408

Хураангуй :

Цаг уур , уур амьсгалын өөрчлөлтын асуудал шинжлэх ухаан улс төр , эдийн засгийн харилцан сүлжилдсэн обьект болсон байна .Иймээс энэ асуудалд манай салбарын  эрдэмтэн  доктор , инженерүүд , шинжлэх ухааны янз бүрийн салбарын судлаачид оролцож янз бүрийн санал дэвшүүлэн ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөр  ган ,зуд, хэт халуун болох , хур тунадасны шинж байдал өөрчлөгдөх гэх зэрэг уур амьсгалын экстремаль үзэгдлийн өөрчлөлтөөр дамжин мал аж ахуйд нөлөөлж байгаа байдал ,хаа, уааа-д хохирил учируулж буй гамшигт үзэгдэл ,  цөлжилтөнд хүргэх байгалийн хүчин зүйл буюу уур амьсгалын хуурайшлын асуудлуудыг орон нутаг бүсийн хэмжээнд инженерүүд  судалгаа гаргаж дүгнэлт хийдэг болсоор нилээдгүй их хугацаа өнгөрсөн.

Ус Цаг Уурын ажиглалтын материалд тулгуурлан уур амьсгалын хэлбэлзэл , түүний цаашдын хандлагыг судлах явдал нь онол практикийн чухал ач холбогдолтой тул, цаг уурын ажиглалтын материалаар олон жилийн архив бүрдүүлэн  /цаасан болон цахим 1961оноос хойш /судалгаа шинжилгээний ажилд ашиглан аймаг орон нутгийнхаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар ЭШБХуралуудад илтгэл бичиж удаа дараа оролцлоо. 

Монгол орны уур амьсгалын өнгөрсөн хугацааны өөрчлөлт болон түүний цаашдын хандлага , уур амьсгалын өөрчлөлтийн байгаль экологи, нийгэм –эдийн засгийн салбаруудад үзүүлэх нөлөөллийг үнэлэн тогтоох , уур амьсгалын өөрчлөлтийн таагүй нөлөөллийг бууруулах , уур амьсгалын өөрчлөлтнд  дасан зохицох талаар эрдэмтэн Доктор Д Аззаяа ,Доктор Нацагдорж, Доктор Д Давгадорж , Доктор П Батима Доктор Г Намхайжанцан нар нь олон судалгаа шинжилгээний ажил  хийсэн нь , уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудалыг төр засгаас шийдвэрлэх, баримтлах бодлогын  гол үндэслэл нь болдог төдийгүй , үр дүнгээ гадаад дотоодод хэвлэн нийтлэж,  Монгол орны уур амьгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөнөөр өндөр хөгжилтэй  орны  төрөл бүрийн байгаль хамгаалах төсөл хөтөлбөр хэрэгжих үндэс суурь нь болдог  байна.  

Дэлхийн  уур амьсгал хүчтэй өөрчлөгдөнө гэсэн тооцон дээр үндэслэн , эрдэмтэд янз бүрийн дүгнэлт дэвшүүлэн гаргасан байдаг.  Үүнд: УАӨЗХМХ-н хамгийн сүүлийн үеийн судалгаагаар уур амьсгалын өөрчлөлт дэлхийн экологийн тогтолцоонд дараах бодит нөлөөг үзүүлж болохыг тогтоосон байна.

XXI-р зуунд дэлхийн дулааралт дэлхийн ойн нөөцийн ойролцоогоор гуравны нэгд нөлөөлж, ойн төрөл зүйлд үндсэн өөрчлөлт гарна. Мөн судалгаагаар ургамлын янз бүрийн төрөл зүйл илүү тохиромжтой нутагт шилжих дээд хурдыг тогтоосон . хамгийн удаандаа жилд 0,04 км хурдандаа жилд 2км зайд шилжин нүүж чадна ./ Л Нацагдорж уур амьсгал судлалын асуудал 2009 он / Мөн УАӨЗХМХ-н нарийвчилсан судалгаагаар хүний үйл ажиллагаа уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж байгааг тогтоожээ.Органик түлшний шаталт , ойн талбайн багасалт , хөдөө аж ахуйн / бэлчээрийн даац багтаамж, бэлчээрийн талхагдал цөлжилт / болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зэргээс үүдсэн уур амьсгалын өөрчлөлт нь уур амьсгалын байгалийн хэлбэлзэлд ч хүчтэй нөлөө үзүүлсээр байна . Хүний үйл ажиллагаа нь агаар мандал дахь нүүрсхүчлийн хий /CO2/, метан /СH/ азотын исэл /NO/хлор-фторт нүүрстөрөгчүүд , агаар мандалын доод давхаргын озон зэрэг хүлэмжийн хий , Хүлэмжийн хийнүүдийн агууламж нэмэгдэхэд маш ихээр нөлөөлдөг байна.

Судалгааны зорилго.

2002 оноос хойш Дорнод бүсийн ,Төвийн бүсийн, Баруун бүсийн, Говийн бүсийн, Зүүн бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт гэсэн Эрдэм Шинжилгээний Бага хурлыг анх ЦУОШГ-н  дарга С Энхтүвшин , Доктор Д Аззаяа санаачлан ЦУОШГазар  болон  Хүрээлэнгийн эрдэмтэн доктор, аймаг орон нутгийн УЦУОШГазрын дарга инженерүүдтэй хамтран хийж байгаа билээ.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил 1 2017-03-17 2024-04-19 1238