Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сүхбаатар аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 9 дугаар сарын төлөв байдал
Сүхбаатар аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 9 дугаар сарын төлөв байдал
Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 9 дугаар сард Дарьганга- Дуут, Дарьганга-Ганга нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2022 оны 9 дугаар сард хийсэн Сүхбаатар аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт 1:
д/д |
Хяналт шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
|
|
Cl |
SO4 |
NO2 |
NO3 |
NH4 |
P |
Пич |
1 |
Ганга нуур |
626.4 |
559.4 |
0.023 |
1.05 |
1.63 |
0.258 |
86.6 |
2 |
Дуут нуур |
84.7 |
8.7 |
0.012 |
0.60 |
0.38 |
0.117 |
37.9 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
300 |
100 |
0.02 |
9 |
0.5 |
0.1 |
10 |
Дуут нуурын усны эрдэсжилт 1006.9 мг/л, усны орчин PH=9.56 байна. Дуут нуурын усны химийн найрлага, усны чанарын үзүүлэлтийг тодорхойлсон шинжилгээний дүнгээс үзэхэд Фосфор, перманганатын исэлдэх чанарын агууламж нь ХА-аас давж бохирдсон байна.
Ганга нуурын усны эрдэсжилт 5592.4 мг/л, усны орчин PH=9.95 байна. Ганга нуурын усны химийн найрлага, усны чанарын үзүүлэлтийг тодорхойлсон шинжилгээний дүнгээс үзэхэд сульфат, хлор, аммони, фосфор, перманганатын исэлдэх чанарын агууламж ХА-аас давж бохирдсон байна.