Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 01 сарын 1-р 10 хоногийн цаг уур, уур амьсгалын тойм мэдээ.


2020 оны 01 сарын 1-р 10 хоногийн цаг уур, уур амьсгалын тойм мэдээ.
Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт салхи шуурга багатай, цаг агаар тогтуун, агаарын дундаж температур -13.0..-20.4 градус хүйтэн байсан байна. Нутгийн төв болон зүүн, зүүн өмнөд, баруун өмнөд, баруун хойт хэсгээр олон жилийн дунджаас 1.5- 3.50 градус дулаан бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хүйтэн байжээ. Өнгөрсөн 10 хоногт, 12 сарын сүүлчийн 10 хоногоос шөнөдөө 2-4, өдөртөө 4-6 градусаар хүйтэний эрч суларч нийт нутгаар агаарт -30 градусыг давж хүйтэрээгүй байна. Хөрсний гадарга дээр -25.6...-31.9 0 градус хүрч хүйтэрсэн байна .
Хур тунадас, хүчтэй салхи : Энэ 10 хоногт хур тунадас нийт нутгаар 00-0.3мм орж Эрдэнэцагаан, Асгат, Наран, Дарьганга сумын нутгаар 0,3мм тунадас орсон нь олон жилийн дунджаас бага орсон.
2020оны 01 дүгээр сарын 10ны байдалаар./ Хээрийн цасны мэдээ
Цасны өндөр, цасан бүрхүүл: 2019 оны 12 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгаар цасны дундаж өндөр 2-8см байсан бол 2020 оны 01 сарын 11 байдлаар Баруун-Урт 9 см, Эрдэнэцагаан 3см, Дарьганга 7см, Асгат 15см, Мөнххаан 10см ,Сүхбаатар 15см, Түвшинширээ 6см, Түмэнцогт 9см, Уулбаян 9см, Халзан 7см болж нийт нутгаар цасны дундаж өндөр 1-7см нэмэгдсэн байна. Эрдэнэцагаан, Наран, Онгон, Баяндэлгэр сумдын цасны дундаж өндөр 3-5см байна.
Энэ сард сумдын цасны дундаж өндөр нэмэгдээгүй боловч 7-10 баллын цасан бүрхүүлтэй, хөдөө хээртээ цасан явган шуурга олон хоног шуурсан нь цас хатууран, нягтарч хунгар, гуу жалгандаа нийт нутгаар 12-50см-ын зузаан цастай болсон байна. Баруун урт, Асгат, Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Дарьганга, Халзан сум болон Түвшинширээ, Уулбаян сумдын хойт тал Баяндэлгэр сумын баруун, баруун өмнөд хэсэг буюу 40-50 км-т тойрогт цасны нягт 0,11-028 г/см3 болж хатуурчээ. МУЗГазрын 286 тогтоолоор баталсан журмын дагуу Баруун-Урт, Асгат,Мөнххаан, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Дарьганга, Халзан, Баяндэлгэр сумдуудад орсон цас нягтарч хатуурсан ба цас шуурч хунгарлаж цасны өндөр их байгаа эдгээр сумдыг цагаанаар зудархуу байдалтай байна гэж тодорхойлж байна. ЦУОШГазраас гаргсан эрсдлийн мэдээгээр 2020 оны 01 сарын 02 байдлаар бэлчээрийн даац хэтэрсэн, цасны өндөр нэмэгдэж, нягтарч хатуурасан зудын эрсдэлтэй бүс нутагт Мөнххаан, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар Түвшинширээ, Уулбаян, Дарьганга сумдын ихэнх нутаг хамрагдаж байгаа ба Сүхбаатар аймгийн нийт нутгийн 40% нь нэн их эрсдэлтэй, 60% их эрсдэлтэй бүс нутагт ороод байгаа тул цаашид сарын сүүлчээр цас нэмэгдэж орох, шуурсан тохиолдолд ХАА –н салбарт хүндрэл гарч болзошгүй байна.
Сумдын цасны өндөр, нягтын мэдээ.
2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 1 дүгээр сарын 21 хүртлэх цаг агаарын урьдчилсан төлөв: Салхи ихэнх хугацаанд Баруун хойноос 2-7м/с. Харин хугацааны сүүлчээр 17,18,19-нд зарим газраар салхи 12-14м/с хүрч ширүүснэ. Хүйтэний эрч хугацааны дунд ба сүүлчээр чангарч шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 18,19-нд нутгийн өмнөд болон баруун өмнөд хэсгээр цас орно.
Сүхбаатар аймаг УЦУОШТөв.