Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Сүхбаатар аймгийн 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамж
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс хархад: Аймгийн нийт нутгийн 25.4 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой тодорхой тооны мал гаднаас отроор оруулах бэлчээрийн нөөцтэй, 31.6 хувьд гаднаас отрын мал оруулах бололцоогүй тухайн багийн мал өөрийн нутагт өвөлжиж, хаваржихад бэлчээр хүрэлцээтэй, 30.2 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 1.5 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, 11.3 хувьд олон дахин хэтэрсэн. Өөрөөр хэлбэл нийт нутгийн 57 хувьд өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 43 хувьд бэлчээрийн даац багтаамж хэтэрч гарсан.
Бэлчээрийн даацыг багийн дүнгээр авч үзвэл:
Бэлчээр нөөцтэй багт
Эрдэнэцагаан сумын Жаргалант, Бадрах, Түмэнцогт сумын Баян-Овоо, Лхүмбэ, Асгат сумын Дөхөм, Ихуул, Өлзийт, Халзан сумын Сахиул, Халзаншанд, Мөнххаан сумын Баянтэрэм багууд орсон.
Бэлчээр хүрэлцээтэй багт
Эрдэнэцагаан сумын Хонгор, Хөндлөнхайлааст, Сүхбаатар сумын Шинэбулаг, Хулгар, Баянгол, Наран сумын Тосонгийнгол, Наранбулаг, Гүнхудаг, Түвшинширээ сумын Үнэгт, Мөнххаан сумын Баясгалант, Баян-Уул, Бүрэнцогт, Дарьганга сумын Аман-Ус, Онгон сумын Ихбулаг багууд орсон.
Бэлчээрийн даац багтаамж 1-3 дахин хэтэрсэн багт
Эрдэнэцагаан сумын Хадынбулан, Сүхбаатар сумын Ланз, Уулбаян сумын Тэгш, Дэлгэр, Түмэнцогт сумын Баянцагаан, Халзан сумын Сайншанд, Түвшинширээ сумын Өгөөмөр, Мөнххаан сумын Баянцагаан, Дарьганга сумын Үүд, Бадрах, Онгон сумын Шарбүрд, Баяндэлгэр сумын Хонгор, Төв, Баян, Дэлгэр багууд орсон.
Бэлчээрийн даац багтаамж 3-5 дахин хэтэрсэн багт
Уулбаян сумын Жавхлант, Асгат сумын Жаргалант, Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо, Билүүт багууд орсон.
Бэлчээрийн даац багтаамж олон дахин хэтэрсэн багт
Дарьганга сумын Овоот
Баруун-Урт сумын 8-р баг
Уулбаян сумын Жаргалант, Баян/
Баяндэлгэр сумын Ширээт, Дөхөм
Түвшинширээ сумын Сэргэлэн, Өлзийт, Дэлгэрхаан
Онгон сумын Хавирга, Нүдэн
Халзан сумын Хатавч
Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо
Сүхбаатар сумын Хайлаастай багууд орсон байна. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байдлаас харахад сумын төвийн багууд ихэнх орж байгаа нь талбай хэмжээ бага, тоолуулж байгаа малын нягтшил өндөр гардаг, мөн хүний хүчин зүйлийн нөлөөнд байнга өртөж байдагтай зайлшгүй холбоотой. Бэлчээрийн даац багтаамж тооцход ирэх өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг оруулаж тооцоогүй болно.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн багууд өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байгаа учир өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхааран, шуурхай зохицуулах шаардлагатайг зөвлөж байна.
2022оны 8 дугаар сарын дунд 10 хоногт тодорхойлсон бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын мэдээгээр хамгийн их ургац Асгат-4.0ц/га, Мөнххаан-3.7ц/га, Сүхбаатар-3.0ц/га, Түмэнцогт-2.9ц/га, Дарьганга-2.7ц/га, Халзан-2.7ц/га, Эрдэнэцагаан-2.2ц/га бусад нутгаар 0.8-2.0ц/га-ын ургацтай байна. Бэлчээрийн ургацын байдлыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Баруун-Урт, Дарьганга, Мөнххаан, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян сумдын нутгаар 0.1-2.9ц/га-аар буурсан бол бусад сумдын нутгаар 0.3-1.3ц/га-аар өссөн байна.