Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Сүхбаатар аймгийн 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамж


Сүхбаатар аймгийн 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамж
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав. Сүхбаатар аймгийн нутгаар зуншлага 08 дугаар сарын 21-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувь буюу Баруун-Урт, Эрдэнэцагаан, Дарьганга, Асгат, Мөнххаан, Наран, Сүхбаатар, Түмэнцогт, сумдын нутгаар зуншлага хэвийн, 40 орчим хувь буюу Баяндэлгэр, Түвшинширээ, Онгон, Халзан, Уулбаян сумдын нутгаар дунд зэргийн үнэлгээтэй байна.
2021оны 8 дугаар сарын дунд 10 хоногт тодорхойлсон бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын ургацын мэдээгээр хамгийн их нь Түмэнцогт-5.8ц/га, Мөнххаан-4.8ц/га, Дарьганга-4.3ц/га, Баруун-Урт-3.9ц/га, Сүхбаатар-3.3ц/га, Түвшинширээ-3.0ц/га харин Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Асгат, Наран, Онгон, Уулбаян, Халзан сумдын нутгаар 0.0-2.7ц/га-ын ургацтай байна. Бэлчээрийн ургацын байдлыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Баруун-Урт, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Асгат, Наран, Сүхбаатар, Түвшинширээ, Уулбаян, Халзан сумдын нутгаар 0.1-3.0ц/га-аар буурсан бол Дарьганга, Мөнххаан, Онгон, Түмэнцогт сумдын нутгаар 0.1-2.1ц/га-аар өссөн байна.
Дээрх мэдээнд дүгнэлт хийж үзэхэд Сүхбаатар аймгийн нийт нутгийн 24.5 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой тодорхой тооны мал гаднаас отроор оруулах бэлчээрийн нөөцтэй байна. Харин 23.2 хувьд гаднаас отрын мал оруулах бололцоогүй тухайн багийн мал өөрийн нутагт өвөлжиж, хаваржихад бэлчээр хүрэлцээтэй байна. Үлдсэн 52.4 хувь буюу бэлчээрийн даац хэтэрсэн багууд. Үүнд: Бэлчээрийн даац багтаамж 1-3 дахин хэтэрсэн багт:
3-р баг, Ноён хөндий 2-р багууд орсон.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байдлаас харахад сумын төвийн багууд ихэнх орж байгаа нь талбай хэмжээ бага, тоолуулж байгаа малын нягтшил өндөр гардаг, мөн хүний хүчин зүйлийн нөлөөнд байнга өртөж байдагтай зайлшгүй холбоотой. Бэлчээрийн даац багтаамж тооцход ирэх өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг оруулаж тооцоогүй болно.
Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн багууд өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байгаа учир өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхааран, шуурхай зохицуулах шаардлагатайг зөвлөж байна.