Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2019 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар)


ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2019 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар)
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргадаг.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.
Цасны байдал Сүхбаатар аймгийн нутгаар 2019 оны 11 сарын 20-ны байлраар:
11 дүгээр сарын 11-нд нийт нутгаар, 11 дүгээр сарын 13-нд Дарьганга сумын нутгаар, 11 дүгээр сарын 15-нд Баруун-Урт, Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Түмэнцогт сумдын нутгаар, 11 дүгээр сарын 16 нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурсан байна. 11 дүгээр сарын 20-ны байдлаар хээрийн цасны дундаж зузаан Баруун-Урт-3см, Баяндэлгэр-2см, Эрдэнэцагаан-5см, Дарьганга-1см, Асгат-5см, Мөнххаан-8см, Наран-1см, Онгон-2см, Сүхбаатар-8см, Түвшинширээ-3см, Түмэнцогт-14см, Уулбаян-3см, Халзан-3см зузаантай, цасны дундаж нягт Эрдэнэцагаан, Асгат, Мөнххаан, Сүхбаатар Түмэнцогт сумдын нутгаар 0.02-0.18 г/см3 нягтай байна.
2019 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл аймгийн нийт нутгийн 60.0 орчим хувь буюу Түмэнцогт, Мөнххаан, Уулбаян Эрдэнэцагаан, Дарьганга, Баяндэлгэр, Онгон сумдын ихэнх хэсэг, Наран сумдын хойд хэсэг, Сүхбаатар сумын хойд болон өмнөд хэсгээр, Түвшинширээ сумын төв хэсэг, Халзан сумын зүүн өмнөд хэсгээр их буюу нэн их, 30.0 орчим хувь буюу Асгат сумын ихэнх хэсэг, Халзан сумын баруун хэсэг, Уулбаян сумын зүүн өмнөд хэсэг, Түвшинширээ, Наран сумдын өмнөд хэсэг, Сүхбаатар сумын төв хэсгээр, Дарьганга сумын хойд хэсгээр, Онгон сумын зарим хэсгээр дунд, 10 орчим хувь буюу Түвшинширээ, Халзан сумдын хойд хэсгээр, Уулбаян, Асгат сумдын өмнөд хэсгээр бага эрсдэлтэй гарлаа.
Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.
УЦУОШТөв