Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2018 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар)


Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ
(2018 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар)
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг ашигладаг бөгөөд эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргадаг.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.
2018 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40 орчин хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл /нэн их, их, дунд/ ихтэй гарлаа. Үүнд Түмэнцогт, Мөнххаан, Уулбаян, Эрдэнэцагаан сумдын ихэнх хэсэг, Сүхбаатар сумын өмнөд хэсэг, Асгат сумын төв хэсгээр, Дарьганга сумын өмнөд хэсэг хамрагдаж байна.
11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байгаагаас Эрдэнэцагаан, Түмэнцогт, Түвшинширээ, Уулбаян сумдын нутгаар 0-2 см, бусад нутгаар цасгүй байсан бол 11 дүгээр сарын 27-ны байдлаар аймгийн нийт нутгаар цасгүй байна.
Энэ жил ихэнх нутгаар зуншлага оройтсоноос ургац бага, хадлан тэжээл бэлтгэх боломж муу, улмаар малын тарга гүйцээгүйгээс зудад өртөх эрсдэл ихтэй байхыг анхаарах шаардлагатай.
Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарч өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.
Зудын эрсдэлийн үзүүлэлтийг сум, багийн нутгаар дүгнэж үзвэл: