Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2021 оны 01 дугаар сарын 10-ны байдлаар)


ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ
(2021 оны 01 дугаар сарын 10-ны байдлаар)
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргаж ирлээ.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.
Цасны байдал Сүхбаатар аймгийн нутгаар 2021 оны 01 сарын 10-ны байдлаар: Сүхбаатар аймгийн нийт нутгаар 01 дугаар сарын 5, 6, 9-ны өдрүүдэд цас орсон байна. Салхины дундаж хурд 3-6м/сек, их хурд 6-16 м/сек хүрч 10 м/сек-с давж ихэнх нутгаар 1-7 өдөр, 6 м/сек-с давж нийт нутгаар 2-9 хоног салхилсан ба 01 дугаар сарын 6, 7, 8, 9-ны өдөр буюу 10 хоногийн 4 өдөр нь явган цасан шуурга шуурч цас нягтарч хатуурсан байна. Хээрийн цасны дундаж зузаан Баруун-Урт-9см, Баяндэлгэр-8см, Эрдэнэцагаан-16см, Дарьганга-10см, Асгат-14см, Мөнххаан-9см, Наран-9см, Онгон-7см, Сүхбаатар-17см, Түвшинширээ-9см, Түмэнцогт-9см, Уулбаян-8см, Халзан-11см-ын зузаантай, цасны дундаж нягт 0.13-0.18 г/см3, Баруун-Урт, Түмэнцогт, Халзан, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дарьганга, Асгат, Мөнххаан сумдын нутгаар цасны дундаж нягт 0.20-0.29 г/см3 хүрч нягтарсан байна.
2021 оны 01 дугаар сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл аймгийн нийт нутгийн 40 орчим хувь буюу Баяндэлгэр, Баруун-Урт, Онгон сумдын ихэнх хэсгээр, Эрдэнэцагаан сумын зүүн хойд хэсгээр, Асгат сумын төв хэсгээр, Дарьганга сумын хойд хэсгээр, Сүхбаатар сумын өмнөд хэсгээр, Уулбаян сумын зарим хэсгээр нэн их, 60 орчим хувь буюу Түмэнцогт, Мөнххаан, Халзан, Түвшинширээ, Наран сумдын нийт нутгаар Асгат, Уулбаян, Дарьганга, Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдын ихэх хэсгээр, Онгон сумын хойд хэсгээр их эрсдэлтэй гарлаа.
Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг бид шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.
УЦУОШТөв