Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа
Цаг агаарт зориудаар нөлөөлсөн тухай /2018 он/
2018 оны тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа 5 дугаар сарын 09 – нд эхэлж 7 дугаар сарын 7–ныг хүртэл цаг агаарын нөхцөл бүрдсэн 11 процессод, 2 экспедиц давхардсан тоогоор 11 удаа хээрийн гаралтанд гарч ажиллан 42 пуужин харваж зарцуулсан байна. Үүнээс ажилласан байршил зориулалтаар нь авч үзвэл хур бороо ороогүйн улмаас хуурайшилт ихсэж ихэнх нутгаар гангийн байдалтай болсон учир үүний эсрэг дэмжлэг үзүүлэх зорилгоор Түмэнцогт суманд 12ш, Мөнххаан сум 4ш, Уулбаян 8 ш, Түвшинширээ сум 2ш, Асгат сум 1ш, Сүхбаатар сум 10 ш, Халзан сум 5 ш тус тус пуужин зарцуулж ажилласан байна.
Сүбаатар аймгийн бүх нутгаар бэлчээрийн ургамал 5 дугаар сарын 2-3 дугаар арав хоногт буюу олон жилийн дундаж хугацаанаас 20-25 хоногийн хойно цухуйсан ч цэцэглэлтийн үе шат нь олон жилийн дундаж хугацаанаас 15-25 хоногоор хоцорсон байна. Сүхбаатар аймгийн хойд, зүүн, зүүн өмнөд хэсгээо 6 дугаар сарын 2 дугаар арав хоногоос ургамлын ургалт сайжирсан боловч ургамлын үе шат гүйцэж ургамлын өндөр хангалттай хэмжээнд хүрч ургасангүй болно. 6 дугаар сарын дунд үеэс Түмэнцогт, Дарьганга, Эрдэнэцагаан сумдад ургацын хэмжээ өссөн үзүүлэлтэй байна.
Сүхбаатар аймгийн зуншлагын байдал 2018 оны 07 сарын 11-ны байдлаар Баяндэлгэр, Түвшинширээ сумдаас бусад нутгаар зуншлага сайжирч эхэлсэн.
Тайлангийн хугацаанд 6-р сарын 12, 7-р сарын 02, 06-ны өдрүүдэд цаг агаарт нөлөөлсөн цаг агаарын процессууд хамгийн үр дүнтэй болсон.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааны дүрмийг баримтлан, ИНЕГ-ын агаарын хөлгийн удирдлагын диспедчерүүдтэй байнгын холбоотой ажилласнаар зөрчил дутагдал гараагүй болно.
Газар орчмын фронтын шинж байдлын хувьд нийт ажиллагааны 80,0%-нь хүйтэн фронт, даралтын орны байдлын хувьд 100%- нь циклон, бага даралтын оронд явагдаж, баруун өмнө, баруунаас зүүн хойно, зүүн зүг рүү шилжсэн цаг агаарын процессын урсгал нь их хэмжээний хур тунадас ороход үр дүнтэй байсан байна.
Цаг агаарт зориудаар нөлөөлж нэмэгдүүлсэн хур тунадасны эдийн засгийн үр ашгийн тооцоог гаргаж үзвэл 2 тэрбум 882 сая 341 мянга 212 төгрөгийн үр ашигтай ажиллаж, байгалийн жамаар орох хур тунадасны хэмжээг 10.5%-иар нэмэгдүүлсэн.
Сүхбаатар аймагт цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа 10 дахь жилдээ хэрэгжиж, боловсон хүчний мэргэших чадвар дээшилж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөх, цаг агаарын нөхцөл процессыг алгасалгүй ажиллах чадвар сайжирсан.
Тус төвийн цаг агаарт зориудаар нөлөөлөх 2 экспедици тунадас нэмэгдүүлж болох бүх нөхцөлийг алдалгүй ажиллаа.