Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Сүхбаатар аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Төвийн Цаг агаарт зориудаар нөлөөлсөн 2021 оны ажлын тайлан

Шинэчлэгдсэн: 2024-04-23 13:40:58

2021 онд УЦУОШТөвийн Шарга Бороо-1,2,3 экспедицүүд 14 удаагийн ажиллагаанд явж, 224 цаг ажилласан байна. 3 автомашин 567 литр шатахууныг зарцуулж, 4700 км газрыг туулж Сүхбаатар аймгийн 13 сумын 93985.7 км.кв хэмжээтэй газар нутгийг хамарсан цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэн ажилласан байна.

Үүлэнд зориудаар нөлөөлж 4-7-р сард хур тунадасыг олон жилийн дундажтай харьцуулахад 19.8%-иар нэмэгдүүлэн ажилласан. Сүүлийн 5 жилийн дундажтай хариулахад 0.2%-иар ахиусан үзүүлэлттэй байгаа нь Сүхбаатар аймагт цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа 13 дахь жилдээ хэрэгжиж, боловсон хүчний мэргэших чадвар дээшилж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөх, цаг агаарын нөхцөл процессыг алгасалгүй ажиллах чадвар сайжирсан холбоотой гэж дүгнэлээ.

Өнгөрсөн хавар нийт нутгаар цас ороогүй, хаврын улиралд хавсарга салхи ихтэй, угтвар чийггүй, цаг агаарын процесст нөлөөлөхөд тохиромжгүй байсан.

Аэросиноптик нөхцөл: 4-р сард өндөртөө бүслэг урсгалын нөлөөнд газартаа сул хотосын нөлөөлөнд  чииг багатай, салхи шуурга ихтэй байлаа.

5-р сард өдөртөө бага даралтын орон үүссэн ардаа гүвээ үүсч их даралтын орон түрж орж ирсэн байна. Газартаа бага даралтын орон үүсч салхины хүрчтэй эргэлэг үүссэн учир цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах болзошгүй тул цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

5-р сарын сүүлчээр, 6-р сарын дунд 10 хоног өндөртөө бага даралтын орны нөлөөлөнд газартаа хотосын нөлөөнд чийгийн агууламж нутгийн багахан хувийг эзэлж, салхины хувьд тогтвортой 1,3-р 10 хоногт цаг агаарт зориудаар нөлөөлөхөд тохиромжтой байсан.

Тайлангийн хугацаанд 06-р сарын 15-нд, 6-р сарын 29-нд үүссэн цаг агаарын процесст нөлөөлсөн нь хамгийн үр дүнтэй ажиллагаа болсон.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааны дүрмийг баримтлан, ИНЕГ-ын агаарын хөлгийн удирдлагын диспедчерүүдтэй байнгын холбоотой ажилласнаар зөрчил дутагдал гараагүй болно.

Шилжин ирж байгаа үүлийг угтуулж харван реагент цацах аргыг /80.0%/-д хэрэглэсэн байна. Даралтын орны байдлын ихэнх хувь нь циклоны ард буюу бага даралтын оронд явагдаж цаг агаарын процессын урсгалын чиглэл нь зүүн өмнө, зүүн хойд зүг рүү ихэвчлэн шилжсэн байна.

Цаг агаарт зориудаар нөлөөлж нэмэгдүүлсэн хур тунадасны эдийн засгийн үр ашгийн тооцоог гаргаж үзвэл 947 сая 081мянга 919.6 төгрөгийн үр ашигтай ажиллаж, байгалийн жамаар орох хур тунадасны хэмжээг 19.8%-иар нэмэгдүүлсэн байна.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлсэн тухай. /2022.06.08/ 2022-06-08 1970-01-01 252
2020 оны цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа 2020-07-29 1970-01-01 840
Эрдэнэцааган суманд ЦАЗНөлөөлөх экспедиц байгуулагдав 2019-12-18 1970-01-01 777
2019 оны цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа 2019-12-18 1970-01-01 1138
2019 оны 06-р сарын 06-наас 08-нд ЦАЗН үйл ажиллагаа явууллаа 2019-06-17 1970-01-01 1421
Цаг агаарт зориудаар нөлөөлсөн тухай /2018 он/ 2018-10-19 1970-01-01 1090
2018 ОНЫ 5-Р САРЫН ХУР ТУНАДАС НЭМЭГДҮҮЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ 2018-06-04 1970-01-01 1763
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа эхэллээ 2018-05-17 1970-01-01 1514
2018.05.09-нд Түмэнцогт, Баруун-Урт, Сүхбаатар сумдад цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явууллаа 2018-05-17 1970-01-01 1898
Түмэнцогт суманд цаг агаарт зориудаар нөлөөллөө 2017-06-19 1970-01-01 1974
2017 оны 6-р сарын 6-нд Сүхбаатар аймгийн УЦУОШГазарын цаг агаарт зориудаар нөлөөлөх ШАРГА БОРОО-1, ШАРГА БОРОО-2 экспедицүүд үйл ажиллагаа явуулж хур тунадас нэмэгдүүллээ 2017-06-06 1970-01-01 1898
2017 оны 5-р сарын 20, 21-нд Сүхбаатар аймгийн УЦУОШГазарын цаг агаарт зориудаар нөлөөлөх ШАРГА БОРОО-1, ШАРГА БОРОО-2 экспедицүүд үйл ажиллагаа явуулж хур тунадас нэмэгдүүллээ. 2016-10-06 1970-01-01 1705
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа эхэллээ. 2016-10-06 1970-01-01 1122