Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлсэн тухай. /2022.06.08/

Шинэчлэгдсэн: 2024-04-08 09:16:05

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлсэн тухай. /2022.06.08/

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх талаар ЦУОШГазрын даргын 2022 оны 05 сарын 05 –ны өдрийн А/62 тушаал, УЦУОШТөвийн дарыгын 2022 оны 05-р сарын 16-ны өдрийн цаг агаарт зориудаар нөлөөлж, экспедиц ажиллуулах тухай А/13 тушаалаар Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх шарга бороо-1, шарга бороо-2, шарга бороо-3 экспедицийн бэлэн байдлын төлөвлөгөө болон ажиллах бүрэлдэхүүнийг баталсан байна. Үүнд:

Шарга бороо -1, экспедицийн дарга Ц.Батхүү, ЦАЗН ажилтан Б.Хүрэлбаатар, Холбооны шуурхай ажиллагаа, харилцаа А.Шинэбаяр, техникч жолооч Д.Амарбаясгалан

Шарга бороо-2, экспедицийн дарга Х.Энхбаяр, Радарын инженер Л.Батсайхан, ХАБ-ын ажилтан А.Энхбаясах, техникч жолооч Ц.Буянт

Шарга бороо-3, экспедицийн дарга Б.Цасчихэр, ХАБ-ын ажилтан Э.Ууганбаяр, цаг уурын ажиглалт, хэмжилт Э.Анхбаяр, техникч жолооч Л.Сайнзаяа        

            Судалгааны ажлын бүрэлдэхүүнд цаг уурын ерөнхий инженер З.Мөнхбаяр, Синоптик инженер Б.Болор-Уянга, Хөдөө аж ахуйн инженер С.Алтанцоож нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

             2022 онд ЦАЗН үйл ажиллагаа нь борооны пуужингийн 32 ш нөөцтэй байснаас 5-р сарын 5-ны өдрийн процесст Түмэнцогт суманд, 5-р сарын 28-нд Онгон суманд,  06-р сарын 04-ний өдөр “Шарга бороо-2” экспедици Түмэнцогт суманд, “Шарга бороо-1” экспедици Сүхбаатар суманд, 06-р сарын 05-ны өдөр “Шарга бороо-2” экспедици Түмэнцогт суманд, “Шарга бороо-1” экспeдици Уулбаян суманд тус тус  нөлөөлж 15 ширхэг пуужин зарцуулж, 5-р сарын 1-нээс 6-р сарын 8-ныг хүртэл нийт нутгаар орсон нийлбэр тунадас нь 0.6-31.2 мм  орсон байна. Хамгийн их нь нутгийн өмнөд хэсгээр 11.1-31.2 мм, бусад нутгаар 0.6-4.6 мм тус тус орсон байна.

2022 оны 06-р сарын 08-ны байдлаар 17ш борооны пуужингийн нөөцтэй байна. Цаашид 6-р сарын сүүлч, 7-р сард пуужингийн нөөц тасрах магадлалтай бөгөөд хил гаалийн хориотой байдлын улмаас хангалт ирэхгүй тасрах нөхцөл байдал үүсээд байна.

3-р сарын 20-наас эхлэн хээрийн түймэр гарах эрдслийн аюулын үнэлгээг бүх сумдаар тооцоолж үзэхэд бүх сумдаар хээрийн түймэр гарах эрдслийн аюулын үнэлгээ нэн  аюултай зэрэглэл байсан цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлснээр 5-р сарын 5-наас Түмэнцогт сум, 5-р сарын 13-наас Эрдэнэцагаан сум, 5-р сарын 24-ноос Дарьганга, Асгат сумдад, 5-р сарын 28, 29-нд нутгийн өмнөд хэсэг, 6-р сарын сарын 4-нд нутгийн хойд хэсгээр аюулын үнэлгээ буурч, хээрийн түймэр гарах эрдслийн аюулын үнэлгээ дунд зэрэгт 8 сум, аюулгүй үнэлгэээй 5 сум үнэлэгдсэн. Нэн аюултай, аюултай хээрийн түймэр гарах эрдслийн аюулын үнэлгээтэй сум байхгүй байна.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Сүхбаатар аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Төвийн Цаг агаарт зориудаар нөлөөлсөн 2021 оны ажлын тайлан 2021-11-24 1970-01-01 845
2020 оны цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа 2020-07-29 1970-01-01 836
Эрдэнэцааган суманд ЦАЗНөлөөлөх экспедиц байгуулагдав 2019-12-18 1970-01-01 774
2019 оны цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа 2019-12-18 1970-01-01 1134
2019 оны 06-р сарын 06-наас 08-нд ЦАЗН үйл ажиллагаа явууллаа 2019-06-17 1970-01-01 1415
Цаг агаарт зориудаар нөлөөлсөн тухай /2018 он/ 2018-10-19 1970-01-01 1086
2018 ОНЫ 5-Р САРЫН ХУР ТУНАДАС НЭМЭГДҮҮЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ 2018-06-04 1970-01-01 1759
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа эхэллээ 2018-05-17 1970-01-01 1511
2018.05.09-нд Түмэнцогт, Баруун-Урт, Сүхбаатар сумдад цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явууллаа 2018-05-17 1970-01-01 1889
Түмэнцогт суманд цаг агаарт зориудаар нөлөөллөө 2017-06-19 1970-01-01 1971
2017 оны 6-р сарын 6-нд Сүхбаатар аймгийн УЦУОШГазарын цаг агаарт зориудаар нөлөөлөх ШАРГА БОРОО-1, ШАРГА БОРОО-2 экспедицүүд үйл ажиллагаа явуулж хур тунадас нэмэгдүүллээ 2017-06-06 1970-01-01 1894
2017 оны 5-р сарын 20, 21-нд Сүхбаатар аймгийн УЦУОШГазарын цаг агаарт зориудаар нөлөөлөх ШАРГА БОРОО-1, ШАРГА БОРОО-2 экспедицүүд үйл ажиллагаа явуулж хур тунадас нэмэгдүүллээ. 2016-10-06 1970-01-01 1701
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа эхэллээ. 2016-10-06 1970-01-01 1119