Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Цаг агаарт зориудаар нөлөөлсөн тухай /2018 он/

Шинэчлэгдсэн: 2024-04-25 05:29:47

2018 оны тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа 5 дугаар сарын 09 – нд эхэлж 7 дугаар сарын 7–ныг хүртэл цаг агаарын нөхцөл бүрдсэн 11 процессод, 2 экспедиц давхардсан тоогоор 11 удаа хээрийн гаралтанд гарч ажиллан 42 пуужин харваж зарцуулсан байна. Үүнээс ажилласан байршил зориулалтаар нь авч үзвэл хур бороо ороогүйн улмаас хуурайшилт ихсэж ихэнх нутгаар гангийн байдалтай болсон учир үүний эсрэг дэмжлэг үзүүлэх зорилгоор Түмэнцогт суманд 12ш, Мөнххаан сум 4ш, Уулбаян 8 ш, Түвшинширээ сум 2ш, Асгат сум 1ш, Сүхбаатар сум 10 ш, Халзан сум 5 ш тус тус пуужин зарцуулж ажилласан байна.

Сүбаатар аймгийн бүх нутгаар бэлчээрийн ургамал 5 дугаар сарын 2-3 дугаар арав хоногт буюу олон жилийн дундаж хугацаанаас 20-25 хоногийн хойно цухуйсан ч цэцэглэлтийн үе шат нь олон жилийн дундаж хугацаанаас 15-25 хоногоор хоцорсон байна. Сүхбаатар аймгийн хойд, зүүн, зүүн өмнөд хэсгээо 6 дугаар сарын 2 дугаар арав хоногоос ургамлын ургалт сайжирсан боловч ургамлын үе шат гүйцэж ургамлын өндөр хангалттай хэмжээнд хүрч ургасангүй болно. 6 дугаар сарын дунд үеэс Түмэнцогт, Дарьганга, Эрдэнэцагаан сумдад ургацын хэмжээ өссөн үзүүлэлтэй байна.

Сүхбаатар аймгийн зуншлагын байдал 2018 оны 07 сарын 11-ны байдлаар Баяндэлгэр, Түвшинширээ сумдаас бусад нутгаар зуншлага  сайжирч эхэлсэн.

Тайлангийн хугацаанд 6-р сарын 12, 7-р сарын 02, 06-ны өдрүүдэд цаг агаарт нөлөөлсөн цаг агаарын процессууд хамгийн үр дүнтэй болсон.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааны дүрмийг баримтлан, ИНЕГ-ын агаарын хөлгийн удирдлагын диспедчерүүдтэй байнгын холбоотой ажилласнаар зөрчил дутагдал гараагүй болно.

Газар орчмын фронтын шинж байдлын хувьд нийт ажиллагааны 80,0%-нь хүйтэн фронт, даралтын орны байдлын хувьд 100%- нь циклон, бага даралтын оронд явагдаж, баруун өмнө, баруунаас зүүн хойно, зүүн зүг рүү шилжсэн цаг агаарын процессын урсгал нь их хэмжээний хур тунадас ороход үр дүнтэй байсан байна.

Цаг агаарт зориудаар нөлөөлж нэмэгдүүлсэн хур тунадасны эдийн засгийн үр ашгийн тооцоог гаргаж үзвэл 2 тэрбум 882 сая 341 мянга 212 төгрөгийн үр ашигтай ажиллаж, байгалийн жамаар орох хур тунадасны хэмжээг 10.5%-иар нэмэгдүүлсэн.

Сүхбаатар аймагт цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа 10 дахь жилдээ хэрэгжиж, боловсон хүчний мэргэших чадвар дээшилж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөх, цаг агаарын нөхцөл процессыг алгасалгүй ажиллах чадвар сайжирсан.

Тус төвийн цаг агаарт зориудаар нөлөөлөх 2 экспедици тунадас нэмэгдүүлж болох бүх нөхцөлийг алдалгүй  ажиллаа. 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлсэн тухай. /2022.06.08/ 2022-06-08 1970-01-01 252
Сүхбаатар аймгийн Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Төвийн Цаг агаарт зориудаар нөлөөлсөн 2021 оны ажлын тайлан 2021-11-24 1970-01-01 852
2020 оны цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа 2020-07-29 1970-01-01 840
Эрдэнэцааган суманд ЦАЗНөлөөлөх экспедиц байгуулагдав 2019-12-18 1970-01-01 777
2019 оны цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа 2019-12-18 1970-01-01 1138
2019 оны 06-р сарын 06-наас 08-нд ЦАЗН үйл ажиллагаа явууллаа 2019-06-17 1970-01-01 1421
2018 ОНЫ 5-Р САРЫН ХУР ТУНАДАС НЭМЭГДҮҮЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ 2018-06-04 1970-01-01 1763
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа эхэллээ 2018-05-17 1970-01-01 1514
2018.05.09-нд Түмэнцогт, Баруун-Урт, Сүхбаатар сумдад цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явууллаа 2018-05-17 1970-01-01 1899
Түмэнцогт суманд цаг агаарт зориудаар нөлөөллөө 2017-06-19 1970-01-01 1975
2017 оны 6-р сарын 6-нд Сүхбаатар аймгийн УЦУОШГазарын цаг агаарт зориудаар нөлөөлөх ШАРГА БОРОО-1, ШАРГА БОРОО-2 экспедицүүд үйл ажиллагаа явуулж хур тунадас нэмэгдүүллээ 2017-06-06 1970-01-01 1898
2017 оны 5-р сарын 20, 21-нд Сүхбаатар аймгийн УЦУОШГазарын цаг агаарт зориудаар нөлөөлөх ШАРГА БОРОО-1, ШАРГА БОРОО-2 экспедицүүд үйл ажиллагаа явуулж хур тунадас нэмэгдүүллээ. 2016-10-06 1970-01-01 1706
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа эхэллээ. 2016-10-06 1970-01-01 1122