Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 06 дугаар сарын 3-р 10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм


2018 оны 06 дугаар сарын 3-р 10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Агаарын дундаж температур /19.8...........25.40/ дулаан байсныг олон жилийн дундажтай харьцуулж үзэхэд нийт нутгаар нутгаар олон жилийн дундажаас /1.70...5.40/-аар дулаан байлаа. Агаарын температур өдөртөө /32.40...34.60/ хүрч 300 –аас давж 4-7 өдөр халсан бол хөрсний гадрага дээр өдөртөө /55.00...65.20/ хүрч нийт нутгаар хөрсөнд 400 .-аас давж 6-10 өдөр халсан.
Энэ 10 хоногт нийт нутгаар 0.8...16.7 мм хур тунадас орсон. Хамгийн их нь Асгат суманд 16.7 мм олон жилийн дундажаас ахуи бусад нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 15 хувь буюу Эрдэнэцагаан, Баруун-Урт, Түмэнцогт сумын хойд хэсэг, Сүхбаатар сумын баруун хэсгээр хэвийн, 46 хувь буюу Дарьганга, Сүхбаатар, Онгон сумын зүүн хэсэг, Асгат, Наран, Түмэнцогтын өмнөд хэсэг, Халзан сумын хойд хагаст дунд, 39 хувь буюу Халзан, Мөнххаан сумдын ихэнх хэсэг, Баяндэлгэр, Уулбаян сумдаар муу буюу нутгийн 85 хувьд мал бэлчээрлэх боломжгүй зуншлага муу байна. Ургамлын өндөр1-19см. Салхины их хурд нийт нутгаар 6...15м/сек хүрсэн байна.
Цаг агаарын нөхцөл хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн байдал
Хонь ноослох, мал оторлох ажил явагдаж энэ ажилд цаг агаарын нөхцөл байдал тохиромжтой. Малын усан хангамж, малын тарга хүч дунд зэрэг байна.
2018 оны 07 дугаар сарын 05-нээс 07 дугаар сарын 09-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Малчид, иргэдийн анхааралд:
7-8-нд зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
7-8-нд нутгийн зарим хэсгээр усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Борооны үеэр салхи түр зуур ширүүснэ. 4-6-нд халж шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус бусад хугацаандаа шөнөдөө 10-15 градус өдөртөө 20-25 градус дулаан байна.
ХАА-н инженер С.Алтанцоож