2019 оны цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

2019 оны тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа 4 дүгээр сарын 01-нд эхэлж 6 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын тодорхой нөхцөл процесс бүрдсэн үед цаг агаарт зориудаар нөлөөлөх “Шарга бороо 1,2,3” экспедицүүд 11 удаа гарч 35 ширхэг пуужин зарцуулсан байна. Үүнээс ажилласан байршилаар нь авч үзвэл отор болон бэлчээрийн бүс нутгийн зуншлага сайжируулах зорилгоор Сүхбаатар суманд 9 ш, Халзан суманд 5 ш, Уулбаян суманд 3 ш, Түвшинширээ суманд 2 ш, Онгон суманд 2 ш, Асгат суманд 2 ш, Түмэнцогт суманд 5ш, Эрдэнэцагаан 7 ш  пуужин тус тус харваж тунадас нэмэгдүүлэн ажилласан байна.

Цаг агаарт зориудаар нөлөөлж нэмэгдүүлсэн хур тунадасны эдийн засгийн үр ашгийн тооцоог гаргаж үзвэл 21 тэрбум 490 сая 896 мянга 818.7 төгрөгийн үр ашигтай ажиллаж, байгалийн жамаар орох хур тунадасны хэмжээг 46.6%-иар нэмэгдүүлсэн. Энэхүү тооцоог “Цаг агаарт зориудаар нөлөөлөх алба”–аас гаргасан загварын дагуу хийж гүйцэтгэв.