2020 ОНЫ 1-Р САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

2020 ОНЫ 1-Р ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Сүхбаатар аймгийн нутгаар. Агаарын температур нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын өмнөд хэсэг, Халзан, Онгон сумын баруун хэсэг, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумын ихэнх нутгаар ОЖД-н 18-20 градус хүйтэн, Түмэнцогт, Мөнххаан сумын ихэнх нутаг, Сүхбаатар сумын хойд хэсгээр 22-24 градус хүйтэн, бусад нутгаар 20-22 градус хүйтэн байх төлөвтэй. /3 дугаар зураг/.

 

Нэгдүгээр арав хоногийн эхээр суларч шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч чангарч шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Энэ сард Сүхбаатар аймгийн ихэнх нутаг, ОЖД-н орчим буюу 1-3 мм цас орох төлөвтэй /4 дүгээр зураг/.