11-Р САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

11-Р САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Сүхбаатар аймгийн нутгаар:. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байдаг бөгөөд энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй байна /3 дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бага зэрэг хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч шөнөдөө ихэнх нутгаар 18-23 градус, өдөртөө  4-9 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч бага зэрэг чангарч  шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.  

Энэ сард нутгийн хойд хагаст болон зүүн хэсгээр 6-8см ихэнх нутгаар 2-4см цас ордог бөгөөд нийт нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна /4 дүгээр зураг/.

Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, нэг, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас орно.

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.