2019 оны 5 сарын 2-р 10 хоногийн цаг уур, уур амьсгалын тойм мэдээ.

2019 оны 5 сарын 2-р 10 хоногийн цаг уур, уур амьсгалын тойм мэдээ.

Агаарын температур: Өнгөрсөн 10 хоногт салхи шуурга ихтэй цаг агаар тогтворгүй байлаа. Агаарын дундаж температур 6,2...9,70 хэм дулаан байсан байна . Нутгийн төв болон баруун хойт,зүүн хойт хэсгээр олон жилийн дунджаас 2,5- 4,80  хэм хүйтэн  нутгийн өмнөд , баруун болон баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 2,0-3,50 градус хүйтэн байжээ.Хөрсний гадарга дээр 40,2...46,7 0 хэм хүрч, хөрсн дээр 400 хэмээс давж 2-3  өдөр халжээ. 

Хур тунадас Хүчтэй салхи : Энэ 10 хоногт  хур тунадас нийт нутгаар 3,0-34,1мм орсон.Дарьганга ,Баяндэлгэр,Наран,Онгон сумдын нутгаар олон жилийн дунджаас их буюу 25,8-34,1мм тунадас , Эрдэнэцагаан,  Мөнххаан,Түвшинширээ Уулбаян  сумын нутгаар 6,2-12,7мм тунадас орсон нь олон жилийн дунджийн орчим, Халзан Асгат Сүхбаатар сумдын нутгаар олон жилийн дунджаас бага тунадас оржээ. Өнгөрсөн  10 хоногт нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай өдөр нийт нутгаар 8-10 удаа ажиглагдаж явган шороон болон шороон шуурга хүчтэй салхитай өдөр 3-6өдөр  ажиглагдсан байна. Салхины хамгийн их дундаж  хурд 20-24 м/с хүрч, өрөвхийлөлт  нь түр зуур 24-28 м/с  хүрсэн ба энэ үеэр алсын барааны харагдах орчин 0-50м хүртэл муудаж онц аюулын хэмжээнд хүрч, өнгөрсөн 10хоногт аюултай болон онц аюултай үзэгдэл 2-3удаа ажиглагдлаа.

Цаг  агаар ХАА-н салбарт нөлөөлсөн байдал : 2019 оны 5 дугаар сарын 2р10 хоногт аймгийн нийт нутгаар   бэлчээрийн ургамлын ургалт муу , аймгийн нийт нутгийн 55-70 орчим хувьд нь бэлчээрийн ургамлын ургалт дөнгөж цухуйж ургамлын өндөр 1-3см ургасан байна.  Дарьганга Эрдэнэцагаан сумын нутгийн ихэнх хэсэгээр ургамлын өндөр 4-5см болж зунжлага дунд зэрэг байна. Агаарын болон хөрсний чийг хангамж маш муу, агаарын харьцангуй чийг 35-52% хуурайшил ихтэй байгаа нь бэлчээрийн ургамлын ургалтанд сөрөгөөр нөлөөлсөн. 5сарын 2-р 10 хоногийн  цаг агаарын нөхцөл байдал нь  ХАА –н үйлдвэрлэл, мал аж ахуйд  тохиромжгүй  байлаа.

      2019 оны 05 дугаар сарын 20-оос 05 дугаар сарын 30 хүртлэх  цаг агаарын урьдчилсан төлөв: 26нд зарим газраар бага зэргийн  бороо орно.Энэ үеэр салхины хүч ширүүсч секундэд 18-20м/с хүрнэ.Хугацааны эхээр халаж агаарын температур 30-35градус хүрч , хугацааны сүүлч буюу 26-аас бага зэрэг сэрүүснэ.

Боловсруулсан инженер      З.Мөнхбаяр .