2019 оны 2 сарын 1-р 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

2019 оны  2 сарын 1-р 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Сүхбаатар аймгийн нутгаар 2019оны 11сарын эхний 10 хоногт нийт нутгаар цас орж ,тогтвортой цасан бүрхүүл тогтсон байна . 2018оны 11сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдлын зургаас үзвэл нийт нутгийн 40 орчим  %-д нь өвөлжилт хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй гэсэн дүгнэлт гаргасан.

2019 оны 12,01,02-саруудад Сүхбаатар аймгийн нутгаар 2-4 удаа цас орж 0,1-0,6мм тунадас орж ,цасан явган шуурга 3-6 удаа шуурсан байна. 2019оны  2 сарын 14ний байдлаар 12,01,02-р сард олон жилийн дунджаас бага хур тунадас орсон тул  нийт нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.

               

Харин 2019 оны 2сарын 4-14-ний хооронд нийт нутгаар олон жилийн дунджаас 4-6 градусаар хүйтэрч агаарт хамгийн хүйтэн нь 31-33градус, хөрсөн дээр 34-38 градус хүрч хүйтэрсэн байна. Тус аймгийн нутгаар -30 градусыг давж олон хоногоор хүйтэрсэн нь ХАА-н үйл ажиллагаа  болон малын хариулага маллагаа усан хангамжд хүндрэл гарах нөхцөл болж байна.

Мэдээ боловсруулсан  инженер З.Мөнхбаяр