2019 оны 05 дугаар сарын эхний 10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 05 дугаар сарын эхний 10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Агаарын дундаж температур /11.30…14.30/ дулаан байсныг олон жилийн дундажтай харьцуулж үзэхэд нийт нутгаар олон жилийн дундажаас /2.70...5.10/-аар дулаан байлаа. Агаарын температур өдөртөө /22.80...27.10/ хүрч дулаарсан бол шөнөдөө /-0.50...-5.20/ хүрч хүйтэрсэн. Хөрсний гадрага дээр өдөртөө /39.00...48.10/ хүрч дулаарсан бол шөнөдөө /-4.70...-10.00/ хүрч хүйтэрсэн байна.

 Хур тунадас: Энэ 10 хоногт нутгийн өмнөд хэсэг буюу Эрдэнэцагаан, Дарьгана, Асгат, Наран, Онгон сумдын нутгаар  0.0-4.9 мм хур тунадас орсонг олон дундажтай харьцуулхад олон жилийн дундажаас бага хур тунадас орсон бусад нутгаар хур тунадас ороогүй.

Нутгийн өмнөд хэсэг буюу Эрдэнэцагаан, Дарьганга, Наран, Онгон, Асгат сумдын нутгаар бэлчээрийн ургамлын өндөр 1-3 с-ийн өндөртэй байна. Бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамал салхи хавсрага ихтэй, хөрсөнд чийг дутагдсанаас ургамлын ургалт хугацаандаа цухуйгаагүй удаашралтай байна..  Энэ 10 хоногт аймгийн нийт нутгаар салхины хурд 18-23м/сек хүрч хүчтэй салхи, шороон шуурга ихтэй байлаа.

Цаг агаарын нөхцөл хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн байдал

Бог, бод мал төллөх ажил явагдаж энэ ажилд цаг агаарын нөхцөл байдал тохиромжгүй боловч ажил саатаагүй. Малын усан хангамж, малын тарга хүч дунд зэрэг байна.     

2019 оны 05 дугаар сарын 15-ны 20 цагаас 05 дугаар сарын 16-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

/18-нд зарим нутгаар,19-нд ихэнх нутгаар хур тунадас орж салхи шуургатай  байна./

 СҮХБААТАР АЙМГИЙН НУТГААР:   Үүлэрхэг. Хур тунадас нойтон орохгүй. Салхи баруунаас 7-12м/с түр зуур 14-16м/с хүрч явган шороон шуурга шуурна. шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 13-18 градус дулаан байна.

БАРУУН-УРТ ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 7-12 м/с өдөртөө түр зуур 14-16м/с хүрч ширүүсч явган шороон шуурга шуурна. шөнөдөө 0 градус орчим  өдөртөө 16-18 градус дулаан байна.

ХАА-н инженер С.Алтанцоож