2019 оны 04 дvгээр сарын эхний 10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 04 дvгээр сарын эхний 10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Агаарын температур: Агаарын дундаж температур /-0.10…3.50/ дулаан байсныг олон жилийн дундажтай харьцуулж үзэхэд ихэнх  нутгаар олон жилийн дундажын орчим Мөнххаан, Наран, Онгон, Түмэнширээ, Уулбаян, Халзан сумдын нутгаар   /1.30...2.70/-аар дулаан байлаа. Агаарын температур өдөртөө /15.40...18.40/ хүрч дулаарсан бол шөнөдөө /-7.80...-11.60/ хүрч хүйтэрсэн. Хөрсний гадрага дээр өдөртөө /26.50...38.40/ хүрч дулаарсан бол шөнөдөө /-12.50...-16.40/ хүрч хүйтэрсэн байна.

  Хур тунадас, Хүчтэй салхи: Энэ 10 хоногт нутгийн өмнөд хэсэг буюу Дарьгана, Наран, Онгон сумдын нутгаар  0.0-1.4 мм хур тунадас орсонг олон дундажтай харьцуулхад олон жилийн дундажаас бага хур тунадас орсон бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй. Өнгөрсөн 10 хоногт салхины хүч нийт нутгаар 14-23 м/сек хүрч ихэнх хугцаандаа явган шороон шуургатай байлаа.

Цаг агаарын нөхцөл хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн байдал

Бог, бод мал төллөх ажил явагдаж энэ ажилд цаг агаарын нөхцөл байдал тохиромжтой. Малын усан хангамж, малын тарга хүч дунд зэрэг байна.

   2019 оны 04 дүгээр сарын 17-нөөс 04 дүгээр сарын 21-ныг хүртлэх

5 хоногийн урьдчилсан мэдээ 

  17-нд нутгийн хойд болон зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орно.  Бусад хугацаандаа  хур тунадас орохгүй. Салхи ихэвчлэн баруун хойноос 5-10м/с зарим нутгаар 12-14м/с, 17,19-нд түр зуур 18-20м/с хүрч ширүүсч явган шороон шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө дулаарч 15-20 градус дулаан байна.

ХАА-н инженер С.Алтанцоож