2019 оны 01 дvгээр сарын эхний 10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 01 дvгээр сарын эхний 10 хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм

Агаарын температур: Агаарын дундаж температур /-17.00…-20.80/ дулаан байсныг олон жилийн дундажтай харьцуулж үзэхэд ихэнх нутгаар олон жилийн дундажаас /1.20...4.60/-аар дулаан, нутгийн хойд хэсэг Түмэнцогт сумын нутгаар олон жилийн дундажын орчим байлаа. Агаарын температур өдөртөө /-5.10...-9.40/ хүрч хүйтэрсэн бол шөнөдөө /-26.50...-31.00/ хүрч хүйтрэн Дарьганга, Сүхбаатар, Түмэнцогт сумдын нутгаар -30 градусаас давж 1-3 хоног хүйтэрсэн. Хөрсний гадрага дээр өдөртөө /-0.40...-5.00/ хүрч хүйтэрсэн бол шөнөдөө /-28.00...-34.30/ хүрч хүйтэрсэн байна.

  Хур тунадас, Хүчтэй салхи: Энэ 10 хоногт ихэнх нутгаар 0.0-1.0 мм хур тунадас орсонг олон дундажтай харьцуулхад олон жилийн дундажаас бага хур тунадас орсон. Мөнххаан сумын нутгаар хур тунадас ороогүй. Өнгөрсөн 10 хоногт хугцааны эхээр түр зуур явган цасан болон шороон шуурга шуурсан байна.

Цас: Энэ 10 хоногт Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Мөнххаан, Наран, Онгон сумдын нутгаар  2-3 баллын цасан бүрхүүлтэй, Дарьганга сумын нутгаар 8 баллын цасан бүрхэцтэй, 1 см-ын зузаан цастай. Бусад нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.

  Цаг агаарын нөхцөл хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлсөн байдал

Энэ 10 хоногт ихэнх нутгаар мал аж ахуй үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна. Эдгээр ажилуудад цаг агаарын нөхцөл байдал тохиромжтой нөлөөлсөн.

2019 оны 01дүгээр сарын 14-ноос 01 дүгээр сарын 21-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

18-нд зарим нутгаар цас бударч бусад хугацаандаа нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаандаа баруунаас 4-9 м/с, 14, 15, 17-нд нийт нутгаар 12-14м/с хүрч тал хээрээр явган шуурга шуурна. 14-нд шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус 15-наас шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-12 градус хүйтэн байна.

ХАА-н инженер С.Алтанцоож