2018-2019 оны өвөлжилтийн тойм мэдээ

2018-2019 оны өвлийн улиралын цаг агаарын нөхцлийн тойм мэдээ

Агаарын температурын онцлог нөхцөл:

2018-2019 оны 11,12,01- сарын дунд үе хүртэл  агаарын дундаж температур /-1.00/-/-22.70/градус хүйтэн байсан нь олон жилийн дундажтай харьцуулхад 1.5-5.30 градус дулаан байсан байна. Харин 2019 оны 1 сарын дунд үе 2 сарын эхний хагаст нийт нутгаар  агаар болон хөрсөн дээр 3-5 хоног огцом хүйтрэлт ажиглагдаж олон жилийн дунджаас 2.5-4.50 гардусаар  хүйтэн, агаарын температур аймгийн хэмжээнд 30-39 градус, хөрсөн дээр 31-43 градус хүрч хүйтэрсэн байна.

Хур тунадасны нөхцөл байдал:

Сүхбаатар аймгийн нутгаар 2018 оны 11 сарын эхний 1-р 10хоногт  нийт нутгаар цас орж зарим нутгаар цасан бүрхүүл тогтсон. Цаашлаад  11, 12, 01, 02-р саруудад аймгийн нийт нутгаар  31.8 мм  буюу дунджаар 2.4 мм тунадас орсон байна. 11, 12, 1, 2-р сард хур тунадас нутгийн зүүн, зүүн өмнөд болон хойд,  баруун хойд, төвийн  нутгийн зарим хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад  нутгаар буюу нийт нутгийн 70 орчим хувьд дунджаас бага хур тунадас орсон байна.

Цаг агаарын онцлог мэдээ:

2018 оны 11-р сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдлын үнэлгээгээр  нийт нутгийн 20-40 орчим хувьд нь өвөлжилт хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй гэсэн дүгнэлт гарч байсан  боловч 11 сарын 3-р 10 хоног, 12 сарын 1-р 10 хоногуудад цас нэмж ороогүйн улмаас 12 сарын 15 байдлаар аймгийн нийт нутгаар цасгүй болж тарлантсан тул өвөлжилт хэвийн ХАА болон мал маллагаанд цаг агаарын нөхцөл тохиромжтой байсан байна. Цаашлаад  2018 оны 12 сарын 3-р 10 хоног,  2019 оны 01, 02-р саруудад Сүхбаатар аймгийн нутгаар 2-5 удаа 0.2-1.9 мм тунадас орж цасан явган шуурга 3-8 удаа шуурсан. Энэ үеэр Наран, Онгон, Дарьганга, Эрдэнэцагаан, Түмэнцогт, Асгат, Сүхбаатар сумдын зарим хэсгээр цасны дундаж өндөр  1-2см  болж  цасан бүрхүүл тогтсон боловч 2-р сарын 3-р 10 хоногт дахин цас ороогүйн улмаас цасгүй болсон байна. 

Цаг агаарын байдалд хийсэн дүгнэлт:

2018-2019 оны өвөл фронтын гаралтай  гамшигт үзэгдэл ажиглагдаагүй боловч түр зуур салхины өрөвхийлөлт  аюулын хэмжээнд хүрэх, агаар, хөрсний температурын хэлбэлзэл ихэсч 1, 2-р сард 3-5 хоног -30 градусыг давж  хүйтэрсэн, хур тунадас олон жилийн дунджаас бага орсон  зэрэг нь ХАА-н үйл ажиллагаа  болон малын хариулага маллагаа усан хангамжд тухайн үедээ хүндрэл гарах нөхцөл болж байсан боловч ерөнхийд нь дүгнэхэд  өвөлийн сарууд нь цас багатай, сарын  дундаж температур нь олон жилийн дунджаасаа эрс дулаан, салхи шуурга багатай цаг агаарын нөхцөл хэвийн  байлаа.

Мал аж ахуй, ХАА-д цаг агаарын нөхцөл байдлын нөлөөлөл:

2018-2019 оны өвөл гамшигт үзэгдэл ажиглагдаагүй боловч агаар хөрсний температурын хэлбэлзэл ихтэй, хур тунадас олон жилийн дунджаас бага орсон  зэрэг нь ХАА-н үйл ажиллагаа  болон малын хариулага маллагаа усан хангамжд хүндрэл гарах нөхцөл болж байсан.