Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

2020 оны Дуут нуурын 4-10 дугаар сарын чанарын индексийг өмнөх онтой харьцуулсан тайлан

Шинэчлэгдсэн: 2021-03-03 17:35:35

2020 ОНД ДУУТ НУУРУУДЫН УСНЫ ЧАНАРЫН ИНДЕКСИЙГ       

ХАРЬЦУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН

2020.11.30

УЦУОШТөвийн БОШЛаборатори нь Ганга нуур, Дуут нуурын уснаас 4-10 саруудад нийт 7 удаагийн 14 сорьц авч химийн шинжилгээг хийж гүйцэтгэсэн байна. Дуут нуурын усны шинжилгээний дүнг чанарын индексээр өмнөх онтой харьцуулбал. нийт азотын индекс 1-ээр, фторын индекс-0.06-аар буурсан бол нийт фосфорын индекс 0.14-өөр өссөн байна.

2019-2020 онуудын аммони нитратын агууламжийг стандарттай харьцуулахад 2019 оны 4-10 саруудын үзүүлэлтүүд 2-4 дахин их байсан бол 2020 оны агууламж 5,6 дугаар сарууд 2-5 дахин давсан, 4,7,10 дугаар сарууд 0.06-0.2мгN/л-ээр бага зэрэг давсан харин 8,9 дүгээр саруудад хүлцэх агууламжаас даваагүй байна. 2019 оны аммони нитратын жилийн дундаж агууламж стандартаас 2.5 дахин давсан бол 2020 оны жилийн дундаж агууламж өмнөх оноос 0.39мгN/л агууламжаар буурч стандартаас 0.35мгN/л-ээр өссөн байна.

Перманганатын исэлдэх чанарыг 2020 оны үр дүнг 2019 оны 4-10 дугаар саруудын үр дүнтэй харьцуулахад өмнөх оноос 5 дугаар сараас бусад саруудад буурсан үзүүлэлтэй байна. Энэ оны жилийн дундаж агууламж 36мгО/л  өмнөх оноос 19.3мгО/л-ээр бага гарсан бол чанарын индексээр харьцуулбал  1.9-өөр бага гарсан байна.

2020 оны Дуут нуурын усны 4-10 дугаар сарын устөрөгчийн хэмжээг өмнөх онтой харьцуулахад 5 дугаар сард өссөн, 4,8,9 дүгээр саруудад өмнөх оны хэмжээнд байгаа бол 6,10 дугаар саруудад буурсан үзүүлэлттэй байна. Харин зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 0.5-1.5-аар давсан байна.

Чанарын индекс өмнөх оноос буурсан нь хур тадасны хэмжээ өмнөх оноос ахиу орсон, мөн нууруудыг тэжээгдэг худаг ашигласантай  холбоотой нуурын усны түвшин нэмэгдсэн байна.  Энэ нь нууруудын хашилт хамгаалалтын үр дүнд усны тэжээгдэлт нэмэгдэж байгаа учир экологийн тэцвэрт байдлыг хамгаалж цаашлаад үргэлжлүүлэн хамгаалах шаардлагтай байна.