Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

2018 оны Ганга,Дуут нуурын 4-9 дүгээр сарын усны гидрохимийн үзүүлэлтүүдийг харьцуулсан график мэдээлэл

Шинэчлэгдсэн: 2019-10-18 00:09:10

2018 оны Ганга нуур, Дуут нуурын усны шинжилгээний тайлан

2018 оны Ганга, Дуут нуурын усны 4-9 дүгээр саруудын усны чанарын үзүүлэлтүүд болох усны орчин, цахилгаан дамжуулах чанар, гол ион, биогенийн үзүүлэлт, эрдэсжилтийг харьцуулсан графикаар үзүүлсэн.  

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усны цахилгаан дамжуулах чанарыг харьцуулсан график

     Ганга нуурын цахилгаан дамжуулах чанар 4-9 сарын хооронд 1974-12320µS гарсан буюу 6,7 дугаар саруудад харьцангуй өндөр үзүүлэлттэй гарсан байна.

     Дуут нуурын цахилгаан дамжуулах чанар 1228-2310µS гарсан буюу 7 дугаар сард хамгийн их үзүүлэлттэй гарсан байна.

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усны орчинг харьцуулсан график

 

                  Дуут нуурын усны  pH9-11 гарсан буюу 7-9 дугаар саруудад өндөр үзүүлэлттэй гарсан байна.

      Ганга  нуурын усны хувьд pH-ийн хэмжээ дунджаар 10.5 гарсан байна.

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усны жинлэгдэх бодисын харьцуулсан график

      Дээрх графигт Дуут нуурын усны жинлэгдэх бодисын хэмжээ 4-9 дүгээр саруудад 9.6-214 мг/л гарсан байна. 6-р сард хамгийн их 214мг/л үзүүлэлттэй, 9-р сард хамгийн бага буюу 9.6 мг/л үзүүлэлттэй гарсан байна.

      Ганга нуурын усны жинлэгдэх бодисын хэмжээ 4-9 дүгээр саруудад 27.8-278 мг/л гарсан байна. 6-р сард хамгийн их 278 мг/л үзүүлэлттэй, 4-р сард хамгийн бага буюу 27.8 мг/л үзүүлэлттэй гарсан байна.

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усны жинлэгдэх бодисын харьцуулсан график

     Дээрх графигт Дуут нуурын усны хатуулагийн хэмжээ 4-9 дүгээр саруудад 8.62-10.78 мг/экв хэмжээтэй  гарсан байна.

     Харин Ганга нуурын хувьд хатуулгийн хэмжээ 8.04-18.82 мг/экв гарсан байна. Хамгийн их нь 6 дугаар сард 18.82мг/экв хэмжээтэй  байна

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усан дахь кальцийн агууламжийг харьцуулсан график

     Дуут нуурын усан дахь кальцийн агууламж 4,5,6 дугаар саруудад 17.2-21.8мг/л байсан бол 7-9 дүгээр саруудад багассан үзүүлэлттэй байна.             Ганга нуурын усан дахь кальцийн агууламж 1.6-8.6мг/л байна.  

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усан дахь магнийн агууламжийг харьцуулсан график

      Дуут нуурын усан дахь магнийн агууламж 4-9 дүгээр саруудад 91.9-126.8мг/л буюу жигд үзүүлэлттэй гарсан байна.

      Ганга нуурын усан дахь магнийн агууламж 4-9 дүгээр саруудад 91.9-227.4мг/л агууламжтай гарсан байна. Хамгийн их нь 5-6 дугаар саруудад 197.4-227.4мг/л үзүүлэлттэй гарсан байна.

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усан дахь гидрокарбонатын агууламжийг харьцуулсан график

      Дуут нуурын усан дахь гидрокарбонат ионы хэмжээ 4-9 дүгээр саруудад 829.6-1403мг/л гарсан байна.

     Харин Ганга нуурын  усан дахь гидрокарбонатын хэмжээ 4-6 дугаар сар хүртэл огцом өсч 1342-5520мг/л болсон ба 6-9 сар хүртэл буурч 3294мг/л гэсэн агууламжтай гарсан  байна.

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усан дахь хлор ионы агууламжийг харьцуулсан график

      Дуут нуурын усан дахь хлор ионы хэмжээ 4-9 саруудад 89.3-254мг/л агууламжтай гарсан байна. Хамгийн их утга нь 8 дугаар сард 254мг/л гарсан бол хамгийн бага утга нь 5-р сард 89.3мг/л үзүүлэлттэй байна.

     Харин Ганга нуурын усан дахь хлор ионы хэмжээ 4-7 сар хүртэл 453-1697мг/л  өссөн үзүүлэлттэй, 7-9 сар хүртэл 511мг/л хүртэл буурсан үзүүлэлттэй байна.     

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усан дахь сульфатын агууламжийг харьцуулсан график

     Дуут нуурын усан дахь сульфатын хэмжээ 4-9 дүгээр саруудад 69.1-664мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 8 дугаар сард, хамгийн бага агууламж нь  9 сард гарсан байна.

     Ганга нуурын усан дахь сульфатын хэмжээ 4-9 дүгээр саруудад 736-2256мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 6-р сард хамгийн бага агууламж нь 4-р сард гарсан байна.

 

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усан дахь нитритын агууламжийг харьцуулсан график

     Дуут нуурын усан дахь нитритын хэмжээ 4-9 дүгээр саруудад 0.002-0.037мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 6 дугаар сард, хамгийн бага агууламж нь  9 сард гарсан байна.

     Ганга нуурын усан дахь нитритын хэмжээ 4-9 дүгээр саруудад 0.002-0.080мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 5-р сард хамгийн бага агууламж нь 7-р сард гарсан байна.

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усан дахь нитратын агууламжийг харьцуулсан график

     Дуут нуурын усан дахь нитратын хэмжээ 4-9 дүгээр саруудад 0.48-1.91мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 6 дугаар сард, хамгийн бага агууламж нь  4 сард гарсан байна.

     Ганга нуурын усан дахь нитратын хэмжээ 4-9 дүгээр саруудад 0.67-1.91мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 6-р сард хамгийн бага агууламж нь 4-р сард гарсан байна.

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усан дахь аммоны агууламжийг харьцуулсан график

      Дуут нуурын усан дахь аммоны хэмжээ 4-9 дүгээр саруудад 0.54-1.44мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 6 дугаар сард, хамгийн бага агууламж нь  4,8 сард гарсан байна.

      Ганга нуурын усан дахь аммоны хэмжээ 4-9 дүгээр саруудад 0.38-1.89мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 7-р сард хамгийн бага агууламж нь 4-р сард гарсан байна.

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усан дахь фосфорын агууламжийг харьцуулсан график

 

      Дуут нуурын усан дахь фосфорын хэмжээ 4-9 дүгээр саруудад 0.013-0.151мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 7 дугаар сард, хамгийн бага агууламж нь  9 сард гарсан байна.

     Ганга нуурын усан дахь фосфорын  хэмжээ 4-9 дүгээр саруудад 0.036-0.258мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 7-р сард хамгийн бага агууламж нь 4-р сард гарсан байна.

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усан дахь төмрийн  агууламжийг харьцуулсан график

 

      Дуут нуурын усан дахь төмрийн  хэмжээ 4-9 дүгээр саруудад 0.05-0.58мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 6 дугаар сард, хамгийн бага агууламж нь  8 сард гарсан байна.

     Ганга нуурын усан дахь төмрийн хэмжээ 4-9 дүгээр саруудад 0.08-0.82мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 4-р сард хамгийн бага агууламж нь 8-р сард гарсан байна.

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усан дахь фторын агууламжийг харьцуулсан график

     Дуут нуурын усан дахь фторын хэмжээ 4-9 дүгээр саруудад 1.04-1.61мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 7 дугаар сард, хамгийн бага агууламж нь  5-р сард гарсан байна.

     Ганга нуурын усан дахь фторын  хэмжээ 4-9 дүгээр саруудад 1.10-1.68мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 5-р сард хамгийн бага агууламж нь 8-р сард гарсан байна.

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усан дахь перманганатын исэлдэх чанарын агууламжийг харьцуулсан график

     Дуут нуурын усан дахь ПИЧ-ын хэмжээ 4-9 дүгээр саруудад 21.6-65.6мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 9 дүгээр сард, хамгийн бага агууламж нь  6 сард гарсан байна.

     Ганга нуурын усан дахь ПИЧ-ын  хэмжээ 4-9 дүгээр саруудад 57.6-140.8мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 7-р сард хамгийн бага агууламж нь 4-р сард гарсан байна.

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усан дахь эрдэсжилтийг харьцуулсан график

     Дуут нуурын усан дахь эрдэсжилтийн хэмжээ 4-9 дүгээр саруудад 1289-3293мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 8 дугаар сард, хамгийн бага агууламж нь  9-р сард гарсан байна.

     Ганга нуурын усан дахь эрдэсжилтийн  хэмжээ 4-9 дүгээр саруудад 3683-13280мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 7-р сард хамгийн бага агууламж нь 4-р сард гарсан байна.

4-9 дүгээр сарын Ганга, Дуут нуурын усан дахь натри+калийг харьцуулсан график

     Дуут нуурын усан дахь натри+калийн хэмжээ 4-9 дүгээр саруудад 202-850мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 8-р дугаар сард, хамгийн бага агууламж нь  9-р сард гарсан байна.

     Ганга нуурын усан дахь натри+калийн  хэмжээ 4-9 дүгээр саруудад 1051-4229мг/л гарсан буюу хамгийн их агууламж нь 7-р сард хамгийн бага агууламж нь 4-р сард гарсан байна.