Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сүхбаатар аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 10 дугаар сарын төлөв байдал


Сүхбаатар аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 10 дугаар сарын төлөв байдал
Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 10 дугаар сард Дарьганга-Дуут, Дарьганга-Ганга нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2021 оны 10 дугаар сард хийсэн Сүхбаатар аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт 1:
д/д |
Хяналт шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
|
|
Cl |
SO4 |
NO2 |
NO3 |
NH4 |
P |
Пич |
1 |
Ганга нуур |
446.7 |
196.2 |
0.008 |
1.04 |
1.12 |
0.140 |
57.6 |
2 |
Дуут нуур |
67.0 |
18.8 |
0.007 |
0.62 |
0.64 |
0.051 |
33.6 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
300 |
100 |
0.02 |
9 |
0.5 |
0.1 |
10 |
Дуут нуурын усны эрдэсжилт 1341.0 мг/л, усны орчин PH=10.83 байна. Дуут нуурын перманганатын исэлдэх чанарын агууламж нь ХА-аас давж бохирдсон байна.
Ганга нуурын усны эрдэсжилт 4450.0 мг/л, усны орчин PH=11.49 байна. Ганга нуурын усны химийн найрлага, усны чанарын үзүүлэлтийг тодорхойлсон шинжилгээний дүнгээс үзэхэд сульфат, хлор, аммоний, фосфор, перманганатын исэлдэх чанарын агууламж ХА-аас давж бохирдсон байна.