Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сүхбаатар аймаг гадаргын усны чанарын 2023 оны 6 дугаар сарын мэдээ


Сүхбаатар аймгийн 2023 оны 6 дугаар сарын гадаргын усны чанарын сарын тойм
- Гадаргын усны чанар
Сүхбаатар аймгийн усны чанарын хяналт шинжилгээний цэгүүдэд хөтөлбөрийн дагуу Ганга нуур, Дуут нуурын цэгүүдээс 2023 оны 6 сард дээж авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Ганга, Дуут нуурын усны цахилгаан дамжуулах чанарын сарын өөрчлөлтийг 2022 оны 4-10, 2023 оны 6 дугаар сарын байдлаар Зураг 1-т харууллаа.
Зураг 1. Ганга нуур, Дуут нуурын усны цахилгаан дамжуулах чанар
2023 оны 6 дугаар сард Ганга нуурын усны цахилгаан дамжуулах чанар /ЦДЧ/ 5760мкСи/см, Дуут нуурын усны цахилгаан дамжуулах чанар /ЦДЧ/ 1072 мкСи/см байна.
Хүснэгт 1. Усны гол ионуудын агууламж
Харуул |
Сар |
Хатуулаг, мг-экв/л |
Ca, мг/л |
Mg, мг/л |
K+Na, мг/л |
SO4, мг/л |
Cl, мг/л |
HCO3, мг/л |
Эрдэсжилт, мг/л |
Ганга нуур |
4 |
9.8 |
8.6 |
113.9 |
1090 |
302.7 |
471.5 |
2061.8 |
4048.5 |
Дуут нуур |
4 |
4.94 |
37.7 |
37.2 |
105.8 |
14.6 |
48.6 |
457.5 |
701.4 |
Ганга нуур |
5 |
12.54 |
11.8 |
145.3 |
1395.5 |
514.5 |
576.1 |
2526.1 |
5169.3 |
Дуут нуур |
5 |
5.17 |
24.4 |
48 |
143 |
27.7 |
57.1 |
530.9 |
831.1 |
Ганга нуур |
6 |
16.46 |
8.6 |
194.9 |
1714.3 |
576.7 |
656.5 |
3325.4 |
6476.4 |
Дуут нуур |
6 |
6.35 |
19.6 |
65.3 |
189 |
4.1 |
64.5 |
732.2 |
1074.7 |
MNS4586:98 |
|
|
|
|
|
100 |
300 |
|
|
Ганга нуурын усны ерөнхий хатуулгыг А.Е.Посоховын ангиллаар авч үзэхэд 6 сард 16.46мг-экв/л “маш хатуу”, Дуут нуурын ус 6 сард 6.35мг-экв/л “ хатуу” ангилалд орж байна.
Хүснэгт 2. Усны биогений нэгдлүүдийн агууламж
Харуул |
Сар |
Пич, мг/л |
NH4, мг/л |
NO3, мг/л |
NO2, мг/л |
P, мг/л |
Ганга нуур |
4 |
185.5 |
1.58 |
0.73 |
0.029 |
0.21 |
Дуут нуур |
4 |
66 |
1.4 |
0.43 |
0.009 |
0.033 |
Ганга нуур |
5 |
193.9 |
1.18 |
1.8 |
0.008 |
0.187 |
Дуут нуур |
5 |
41.3 |
0.73 |
0.42 |
0.006 |
0.033 |
Ганга нуур |
6 |
148.5 |
2.64 |
1.14 |
0.022 |
0.103 |
Дуут нуур |
6 |
39.6 |
1.16 |
0.52 |
0.001 |
0.006 |
MNS4586:98 |
|
|
0.5 |
9 |
0.02 |
0.1 |
Ганга нуурын усны биогений нэгдлүүдийн агууламж Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүд ажиглагдаж байна. Аммонийн азотын агууламж ХА-аас 6 сард 5.28 дахин; фосфорын агууламж 6сард ХА-аас 1.03 дахин давсан бөгөөд Дуут нуурын усны аммонийн азотын агууламж 6 сард ХА-аас 1.04 дахин давсан ажиглагдаж байна.
Зураг 2. Аммоний азотын /NH4/ агууламж