Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сүхбаатар аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 5 дугаар сарын төлөв байдал


Сүхбаатар аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 5 дугаар сарын төлөв байдал
Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 5 дугаар сард Дарьганга- Дуут, Дарьганга-Ганга нуурын хяналт шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2021 оны 5 дугаар сард хийсэн Сүхбаатар аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
Хүснэгт 1:
д/д |
Хяналт шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
|
|
Cl |
SO4 |
NO2 |
NO3 |
NH4 |
P |
Пич |
1 |
Ганга нуур |
360.5 |
667.9 |
0.042 |
1.4 |
1.54 |
0.219 |
41.6 |
2 |
Дуут нуур |
53.5 |
5.4 |
0.007 |
0.47 |
0.60 |
0.033 |
14.4 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
300 |
100 |
0.02 |
9 |
0.5 |
0.1 |
10 |
Дуут нуурын усны эрдэсжилт 786.3 мг/л, усны орчин PH=9.95 байна. Дуут нуурын усны химийн найрлага, усны чанарын үзүүлэлтийг тодорхойлсон шинжилгээний дүнгээс үзэхэд аммони, перманганатын исэлдэх чанарын агууламж нь ХА-аас давж бохирдсон байна.
Ганга нуурын усны эрдэсжилт 4033.0 мг/л, усны орчин PH=10.57 байна. Ганга нуурын усны химийн найрлага, усны чанарын үзүүлэлтийг тодорхойлсон шинжилгээний дүнгээс үзэхэд сульфат, хлор, аммоний, нитрит, фосфор, перманганатын исэлдэх чанарын агууламж ХА-аас давж бохирдсон байна.