Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

2020 ОНЫ АГААР БОХИРДУУЛАГЧ ЭХ ҮҮСВЭРИЙН НЭГДСЭН ТООЛЛОГЫН ТАЙЛАН

Шинэчлэгдсэн: 2022-05-14 13:32:38

2020 оны АГААРЫН БОХИРДЛЫН ЭХ ҮҮСВЭРИЙН НЭГДСЭН

тоо бүртгэл хийсэн ажлын тайлан

Зорилго:

Агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийн зорилго нь Сүхбаатар аймгийн хэмжээнд агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийг чанартай зохион байгуулж, үнэн зөв мэдээллийн сан бүрдүүлэх, бодит мэдээ мэдээллээр нийгмийн хэрэгцээг шуурхай хангахад оршино.

Зохион байгуулалтын ажил:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 “Агаарын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн А/479 дүгээр тушаал, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/624 тоот захирамжийн дагуу “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тооллого”-ыг аймгийн хэмжээнд хийж гүйцэтгсэн байна.

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг 2020 оны 11-р сарын 30-аас 2020 оны 03-р сарын 1-ны хооронд зохион байгуулж тооллого хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 13 сумын  90 төрийн албан хаагч нар оролцсон байна. Аймгийн төв болох Баруун-Урт хотод хүн амын төвлөрөлт ихтэй тул агаар бохирдуулагч эх үүсврийн нэгтсэн тоо бүртгэлийг Баруун-Урт сумын ЗДТГазараас 9 хүн, Авто тээврийн үндэсний төвөөс 1  хүн, УЦУОШТөвөөс 11, МХГазраас 1 хүн, БОАЖГазраас 1 хүн, ЭМГазараас 1 хүн Дорнот эрчим хүчний салбараас 1 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.

Бусад 12 суманд сумдын ЗДТГазар, Ус цаг уурын өртөө, харуулын техникч, ажиглагч нар, БОУХбайцаагч, багийн засаг дарга, газрын даамал гэсэн 4-6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллагдан ажиллаа.

            Сүхбаатар аймгийн 2020 оны агаар бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тооллогын дүнг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны А-479 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 1-8 дугаар маягт агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах зааврын журмын дагуу тэмдэглэж 6-8-р маягтуудад нэгдсэн дүнг гаргасан. Ажлын хэсэгүүд тооллогыг хугацаанд нь хууль, дүрэм, зааврын дагуу зохион байгуулсан. Энэ онд өмнөх жүлүүдээс ялгаатай тал нь цахим мэдээллийг санг нэвтрүүлсэн үүнтэй холбоотой сум орон нутгийн ажлын хэсгийн гишүүд гар утасны аппликейшн ашиглан шууд мэдээллийг оруулах боломжтой болсон байгаа. Мэдээллийн санд нэвтрэн мэдээллийг оруулахад цахим хэрэглээний дата, айл өрхийн мэдээллийг цуглуулахад бензин шатахууныг шийдвэрлүүлж өгхийг хүссэн санал хүсэлт Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Түвшинширээ судуудаас ирээд байна. Шинээр нэвтрүүлсэн програмтай холбоотой  шинэчлэлүүд хийгдсэн. Гарсан зөрчлүүд нь мэдээллийн санд айл өрхийг давхардуулах, мэдээлэл дутуу оруулах, айл өрхийн судалгаан дээр мэдээллээ дутуу өгөх зэрэг асуудлууд гарч тэдгээрийг цаг тухай бүр шийдвэрлэн ажилласан байна. Коронавирусын цар тахлын нөлөөнөөс үүдсэн сургууль, цэцэрлэг хөл хорионы улмаас хичээл ороогүйгээс сумын төвд байрлах айлууд оторлох, хүнгүй байх зэрэг шалтгааны улмаас сумдын мэдээлэл өмнөх оноос 30-50 өрхөөр дутуу ирсэн байна.

            Агаар бохирдуулагч эх үүсврийн хаягдлын тооллого хийх хугацаанд ажлын хэсгийн ахлагчийн ажил эрчимжүүлэх тухай албан тоот гарч хянаж ажилласан байна.

            Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга УЦУОШТөвийн дарга ажлын хэсгийн гишүүдэд цахим хурал 1 удаа, мэргэжилтэн Баруун-урт сумын ажлын хэсэгтэй 1 удаа, бусад сумын ажлын хэсгийн гишүүд болон байгаль орчны мэргэжилтнүүдтэй тус бүр утсаар мэдээлэл өгч цахим программ ашиглах гарын авлага боловсруулан хүргүүлэн ажилласан. Цахим програмыг нэвтрүүлсэнтэй холбоотой програмыг зохиож буй “Акиба”ХХК-аас зохион байгуулсан 2 удаагийн цахим сургалтанд аймаг, сумын мэргэжилтнүүдийг хамруулан жаилласан байна.

Ердийн галлагаатай 3-15 кВт хүртэл хүчин чадалтай зуухны тоо бүртгэлийн мэдээ.

Энэ оны тооллогоор аймгийн хэмжээнд ердийн галлагаатай 3-15кВт хүртэлх хүчин чадалтай зуух нийт 5025 буюу өмнөх оноос 389 өрх буюу 7.7%-иар буурсан шалтгаан нь сургууль, цэцэрлаг цар тахлын улмаас амарсан тул оторт гарч өвөлжсөнтэй холбоотой байна.  5024 тоологдсоноос халаах обектийн төрлөөр нь  авч үзвэл гэр 2547ш 50.74% буюу өмнөх өнөөс 5.7%-иар буурсан,  байшин 2478ш 49.06% буюу өмнөх оноос 5.6%-иар өссөн үзүүлэлттэй бүртгэгдсэн байна. Гэр байшин нийлсэн ердийн хийцтэй зуух 4387ш 88.3%, сайжруулсан хийцтэй зуух 141ш 2.8%, гар хийцтэй зуух 402ш 8.9% бүртгэгдсэн байна.

3-15квт хүчин чадалтай зуухыг халаалтын төрлөөр нь ангилахад ханан пийшинтэй өрх 1859ш буюу 38% өмнөх оноос 2%-иар буурсан, усан халаалт 68ш буюу 1%, энгийн халаалт 2413ш буюу 50% бусад халаалт 545ш буюу 11%-ийг эзэлж байна.

Усан халаалтын 15-100 кВт хүчин чадалтай зуух.

Энэ онд 15-100кВт хүртэл хүчин чадалтай зуух аймгийн хэмжээнд 123 буюу өмнөх оноос 8.9%-иар буурсан үзүүлэлттэй бол нүүрс зарцуулалт 12276тн буюу өмнөх оноос  7.4%-иар буурсан үзүүлэлтэй байна.

2020 оны агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлээр усан халаалттай 15-100кВт хүчин чадалтай зуухны тоон үзүүлэлтийг сум тус бүрээр нь авч үзвэл Баруун-Урт 34ш зуух буюу 13%-иар, Баяндэлгэр сум 16ш зуух буюу 11%-иар буурсан бол бусад сумдуудын өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байна. 15-100кВт хүчин чадалтай зуухны эзлэх хувийг сум тус бүрээр авч үзвэл. Баруун-Урт 32%, Эдэнэцагаан, Баяндэлгэр сум тус бүр 13%, Мөнххаан сум 9%, Дарьганга 7%, Асгат, Уулбаян сум тус бүр 6%, Түвшинширээ 5%-ийг эзэлсэн бол үлдсэн сумдууд 2-оос доошх хувийг эзэлж байна.

15-100кВт хүчин чадалтай зуухны нүүрс зарцуулалтыг хувиар илэрхийлэхэд Мөнххаан сум 3565тн 29%, Баруун-Урт сум 2597тн буюу 21%, Түвшинширээ 1632.5тн буюу 14%, Асгат 1500тн буюу 12%, Эрдэнэцагаан 1320тн буюу 11%, Баяндэлгэр 895тн буюу 7%, бусад сумдууд нийт 6%-ийг тус тус эзэлсэн байна.

15-100квт хүчин чадалтай зуухны түлш зарцуулалтыг өмнөх онтой харьцуулахад 987тн буюу 7.4%-иар буурсан үзүүлэлттэй байна.

100-4200кВт хүчин чадалтай зуухны тоо бүртгэл

100-4200кВт хүчин чадалтай зуухны тоо өмнөх онд 20 байсан бол энэ онд 22 болж өссөн байна. Энэ нь өмнөх онд 15-100кВт хүчин чадалтай зуухтай аж ахуй нэгж байгууллага зуухны хүчин чадлыг сайжруулах, байгууллагыг өргөтгөсөнтэй холбоотой байна.

100кВт-4200кВт хүчин чадалтай зуухны судалгааг хийхэд аймгийн хэмжээнд нийт 20ш зуух бүртгэгдсэн байна. Түмэнцогт суманд хамгийн их буюу 5 ширхэг зуух, Уулбаян суманд 4ш зуух, Баруун-урт суманд 2 байгууллагын 3 зуух буюу доторх зуухны хэмжээ их боловсч эх үүсвэрээр гаргаж буй яндан нэг байна. Эрдэнэцагаан, Асгат сумдуудад тус бүр 2ш зуух, Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Мөнххаан, Сүхбаатар, Халзан, Дарьганга сумдуудад тус бүр 1ш зуух бүртгэгдсэн бол Наран суманд бүртгэгдээгүй байна. Өмнөх жилийн түлшний хэрэглээтэй харьцуулахад 2 дахин илүү гарсан байгаа нь Баруун-Урт сумын “Дөрвөлж”ХХК-ний 2 зуух нь 4200кВт-аас дээш хүчин чадалтай зууханд хамаарагдаж байсан учир 30000 орчим тн нүүрс зарцуулалттай гарсан байна. Хоёр газар байрлаж байгаа томоохон уурын зуух боловч дотроо тус бүр 7 зуухтай ажилладаг байна.

4200 кВт-аас дээш хүчин чадалтай зуух:

 

4200кВт-аас дээш хүчин чадалтай Дулааны станц  аймгийн хэмжээнд 1 бүртгэгдсэн байна.  Жилд нийт 27055тн нүүрс зарцуулдаг байна.

Баруун-Урт хотын агаарын бохирдлын тооллогын дүн мэдээ

Баруун-Урт хот нь нийт 9 багтай  3-15кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 2047өрх буюу өмнөх оноос  1%-иар буурсан байна. Үүнээс гэрийн зуух ашигладаг  1097 өрх буюу 52% өмнөх оноос 3.6%-иар буурсан бол байшинд галладаг  зуух 950 өрх буюу 48% өмнөх оноос 2%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Гэр, байшин нийлсэн ердийн хийцтэй зуух 1759ш 85.9%, сайжруулсан хийцтэй зуух 36ш 1.7%, гар хийцтэй зуух 252ш 12.3% бүртгэгдсэн байна.

Жилд ойролцоогоор 13240тн нүүрс, бусад буюу аргал, хөрзөн нийлсэн 11032тн нийт 24272тн түлш зарцуулсан байна. Баруун-Урт сумын 3-15 кВт хүчин чадалтай зуухны түлшний ангиллыг хувиар илэрхийлэхэд нүүрс 53%, бусад буюу аргал, хөрзөн 44%, мод 3%-ийг тус тус эзэлсэн бол боловсруулсан түлш болон үртэс бүртгэгдээгүй байна. 

Баг тус бүрээр 3-15кВт хүртэл хүчин чадалтай зуухны тоон үзүүлэлт болон хувиар илэрхийлвэл 1-р баг 250 буюу 12%, 2-р баг 113 буюу 6%, 3-р баг 309 буюу 15%, 4-р баг 370 буюу 18%, 5-р баг 463 буюу 23%, 6-р баг 276 буюу 13%, 7-р баг 30 буюу 1%, 9-р баг 237 буюу 12% тус тус эзэлж байна. Үүнээс үзэхэд 3,4 болон 5-р багийн айл өрх дийлэнх хувийг эзэлж байна. Өмнөх оны дүнгээс 1,2,3,4,9 дүгээр багууд 0.1-1.8%-иар буурсан бол 5,6,7 дугаар багууд 0.4-2.6%-иар өссөн үзүүлэлттэй байна.

3-15кВт хүчин чадалтай зуухны түлшний хэрэглээгээр нь баг тус бүрээр ангилж үзвэл 4, 5-р баг   тус тус 21%-ийг, 3-р баг 15 %-ийг, 6-р баг 12%-ийг, 1,2,9-р баг 10%-ийг 7-р баг 1%-ийг тус тус эзэлж байна. 1,7-р багт нь гол төлөв хувийн болон төвийн халаалтын системд холбогдсон барилга байгууламж, амины орон сууц байралдаг учир маш бага хувьтай байна.

Баруун-Урт сумын 15-100кВт хүчин чадалтай зуухны тооллогын бүртгэл

2020 оны Баруун-Урт хотын 15-100кВт хүртэл хүчин чадалтай зуух эзэмшигч аж ахуй нэгж 34 байгууллага бүртгэгдэж жилд дунджаар 2547тн нүүрс зарцуулдаг   байна. Өмнөх онтой тоон үзүүлэлтийг харьцуулахад 0%-иар өссөн бол нүүрс зарцуулалт 12.2%-иар буурсан үзүүлэлттэй байна.  

Баруун-Урт сумын 100-4200кВт хүртэлх хүчин чадалтай зуухны тооллогын бүртгэл

Баруун-Урт хотын хэмжээнд 100-4200кВт хүчин чадалтай 2 байгууллагын 15 зуух 3 яндантай бүртгэгдсэн байна. ДөрвөлжХХК ОНӨҮГазрын хоёр газар байрлах зуух нь дотроо тус бүр 7 зуухтай эвдрэл гэмтэл, хүйтний саруудаас шалтгаалан ээлжлэн ажилладаг байна. Баруун-Урт хотын 100-4200кВт хүчин чадалтай зуухтай аж ахуй нэгж байгууллага нь жилд нийт 30310тн нүүрс хэрэглээн байна.


Баруун-Урт хотын хэмжээнд нийт 73222тн түлш  хэрэглэж байгаагаас 27025тн буюу 37%-ийг 4200кВт-аас дээш  хүчин чадалтай ДСтанц, 13290тн буюу 18%-ийг 3-15кВт хүртэл хүчин чадалтай зуух, 2597тн буюу 4%-ийг 15-100кВт хүртэл хүчин чадалтай зуух эзэлж байгаа бол хамгийн их буюу 30310тн буюу 41%-ийг 100-4200кВт хүчин чадалтай уурын зуух эзэлж байна. 

Баруун-Урт хотын агаарын чанарын шинжилгээний дүн

2020 оны Баруун-Урт хотын агаарын чанарын шинжилгээний дүнг 1-ээс 12-р сарын хооронд авч үзэхэд хүхэрлэг хийн агууламж 0.005мг/м3 байгаа бол азотын давхар исэл  0.030мг/м3 агууламжтай байна. Үүнийг өвлийн сар болон зуны сард харьцуулахад:

Өвлийн сард хүхэрлэг хийн агууламж 0.013 мг/м3, азотын давхар исэл 0.035мг/м3, зуны сард хүхэрлэг хийн агууламж 0.004мг/м3, азотын давхар исэл 0.027мг/м3 агууламжтай байна. Хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламж зуны сард бага байгаа нь уурын зуух болон бусад оврын зуух ажиллахгүйтэй холбоотой юм. Өмнөх онтой харьцуулахад хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 0.001мг/м3-ээр ихэссэн бол азотын давхар исэл 0.000мг/м3-ээр буюу өмнөх оны хэмжээнд байна. Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар азотын давхар исэл болон хүхэрлэг хийн агууламж хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтгүй байна.

Дээрх графикаас үзэхэд хүхэрлэг хийн агууламж 1-5 сар хүртэл буурсан бол 9-12 сар хүртэл тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Азотын давхар исэл гол төлөв өсөж буурсан хандлагатай байна. Бохирдуулагч хоёр бодис нь харилцан адилгүй байгаа нь хүхэрлэг хийн агууламж зуухнаас гарч буй утаанаас шууд хамааралтай бол азотын давхар исэл нь авто машинаас ягарч буй бохирдуулагч хийнээс шууд хамаартай байдгаарай онцлогтой юм.

Дүгнэлт.

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг 2020 оны 11-р сарын 30-аас 2020 оны 03-р сарын 1-ны хооронд зохион байгуулж тооллогоны бүрэлдэхүүнд 13 сумын  90 төрийн албан хаагч нар оролцсон байна. Аймгийн төв болох Баруун-Урт хотод хүн амын төвлөрөлт ихтэй тул агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгтсэн тоо бүртгэлийг Баруун-Урт сумын ЗДТГазараас 9 хүн, Авто тээврийн үндэсний төвөөс 1  хүн, УЦУОШТөвөөс 11, МХГазраас 1 хүн, БОАЖГазраас 1 хүн, ЭМГазараас 1 хүн Дорнот эрчим хүчний салбараас 1 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.

Энэ оны тооллогоор аймгийн хэмжээнд ердийн галлагаатай 3-15кВт хүртэлх хүчин чадалтай зуух нийт 5025 буюу өмнөх оноос 389 өрх буюу 7.7%-иар буурсан шалтгаан нь сургууль, цэцэрлаг цар тахлын улмаас амарсан тул оторт гарч өвөлжсөнтэй холбоотой байна.  5024 тоологдсоноос халаах обектийн төрлөөр нь  авч үзвэл гэр 2547ш 50.74% буюу өмнөх өнөөс 5.7%-иар буурсан,  байшин 2478ш 49.06% буюу өмнөх оноос 5.6%-иар өссөн үзүүлэлттэй бүртгэгдсэн байна. Гэр байшин нийлсэн ердийн хийцтэй зуух 4387ш 88.3%, сайжруулсан хийцтэй зуух 141ш 2.8%, гар хийцтэй зуух 402ш 8.9% бүртгэгдсэн байна. 2020 онд аймгийн хэмжээнд 3-15кВт хүртэл хүчин чадалтай зуухны түлш зарцуулалтыг харьцуулахад нүүрс 22511тн буюу 51% өмнөх оноос 10 даруй хувиар өссөн, аргал, хөрзөн 20068тн буюу 46%-, мод, шахмал түлш болон боловсруулсан түлш 3%-ийг эзэлж байна.

Энэ онд 15-100кВт хүртэл хүчин чадалтай зуух аймгийн хэмжээнд 123 буюу өмнөх оноос 8.9%-иар буурсан үзүүлэлттэй бол нүүрс зарцуулалт 12276тн буюу өмнөх оноос  7.4%-иар буурсан үзүүлэлтэй байна.

100-4200кВт хүчин чадалтай зуухны тоо өмнөх онд 20 байсан бол энэ онд 22 болж өссөн байна. Энэ нь өмнөх онд 15-100кВт хүчин чадалтай зуухтай аж ахуй нэгж байгууллага зуухны хүчин чадлыг сайжруулах, байгууллагын өргөтгөл хийсэнтэй  холбоотой байна. Жилд нийт 51400тн нүүрс залцуулсан байна.

4200кВт-аас дээш хүчин чадалтай Дулааны станц  аймгийн хэмжээнд 1 бүртгэгдсэн байна.  Жилд нийт 27055тн нүүрс зарцуулдаг байна.

Санал хүсэлт

Сум орон нутгаас программын гацалттай холбоотой гомдол ирж байна. хадгалалт удаан байгаагаас давхар хадгалагдах зэрэг алдаа давтан гарсан байгаа.

Программыг улам сайжруулах тал дээр хэд хэдэн санал хүсэлт ирсэн.    Жишээ нь:  тухай айл өрхийн мэдээллийг дараа жил эргэн шивэлт хийхдээ өрхийн мэдээлэлрүү нэвтрэн ороод шинэчлэх шаардлагатай хэсгийг шинэчлээд өөрчлөгдөхгүй мэдээллүүдийг дахин шивэлт хийлгүй цаг хугацаа хожиж  тухайн оноо сонгоод хадгалах буюу өмнөх мэдээлэл устдаггүй шинээр хадгалагддаг зарчмаар хиймээр байна гэсэн саналыг сум болгон ирүүлээд байна.

2021 оны эх үүсвэрийн тооллогыг сум орон нутагт хугацаа хоцроолгүй ажлын хэсгийг томилж шаардлагатай бензин, шатахууны зардлыг шийдвэрлэх

Цахим системд шилжсэнтэй холбоотой гар утасны программ ашиглаж тухайн айл өрхийн мэдээллийг газар дээр нь Google мар-ийн сансрын зураг ашиглаж байгаа тул нэгж, дата зэргийг шийдвэрлэх зайлшгүй шаардлатай байна.

ТАЙЛАН БОЛОВСРУУЛСАН:

УЦУОШТӨВИЙН БОШЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ                     Н.МӨНХБАЯР

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Баруун-Урт хотын 2022 оны 5 сарын 5-аас 2022 оны 5 сарын 14-ны агаарын чанарын мэдээ 2022-05-13 1970-01-01 13
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2022.4.29-2022.5.5 ны агаарын чанарын мэдээ 2022-05-06 1970-01-01 20
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2021 оны 1-10 сарын агаарын чанарын мэдээ 2021-11-19 1970-01-01 355
2020оны агаарын чанарын тайлангийн хэсгээс 2020-12-17 1970-01-01 633
2019 оны Сүхбаатар аймгийн агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тооллогын тайлан 2020-12-08 1970-01-01 587
2020 оны 11-р сарын Баруун-Урт хотын агаарын бохирдолын шинжилгээний мэдээ 2020-12-01 1970-01-01 432
2020 оны 10-р сарын Баруун-Урт хотын агаарын бохирдолын шинжилгээний мэдээ 2020-12-01 1970-01-01 140
2020 оны 9-р сарын Баруун-Урт хотын агаарын бохирдолын шинжилгээний мэдээ 2020-12-01 1970-01-01 135
2020 оны 8-р сарын Баруун-Урт хотын агаарын бохирдолын шинжилгээний мэдээ 2020-12-01 1970-01-01 98
2020 оны 7 дугаар сарын 8-наас 20-ныг хүртэлх мэдээ 2020-07-21 1970-01-01 150
2020 оны 06-р сарын 15-наас 22-ны агаарын чанар болон тоосонцорын мэдээ 2020-06-22 1970-01-01 189
2020 оны 5 сарын 05 наас 12ныг хүртэлх 7 хоногийн мэдээ 2020-05-12 1970-01-01 193
2020 оны 04-р сарын 21-нээс 28-ны агаарын чанар болон тоосонцорын мэдээ 2020-04-28 1970-01-01 181
2020 оны 04-р сарын 13-наас 20-ны агаарын чанар болон тоосонцорын мэдээ 2020-04-21 1970-01-01 172
2020 оны 04-р сарын 01-ээс 09-ны агаарын чанар болон тоосонцорын мэдээ 2020-04-09 1970-01-01 266
2018 ОНД АГААРЫН БОХИРДЛЫН ЭХ ҮҮСВЭРИЙН НЭГДСЭН ТОО БҮРТГЭЛ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН 2019-01-03 1970-01-01 1359