Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

2019 оны Сүхбаатар аймгийн агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тооллогын тайлан

Шинэчлэгдсэн: 2021-09-17 13:29:46

Зорилго:

Агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийн зорилго нь Сүхбаатар аймгийн хэмжээнд агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийг чанартай зохион байгуулж, үнэн зөв мэдээллийн сан бүрдүүлэх, бодит мэдээ мэдээллээр нийгмийн хэрэгцээг шуурхай хангахад оршино.

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг 2019 оны 12-р сарын 18-аас 2020 оны 03-р сарын 10-ны хооронд зохион байгуулж тооллогоны бүрэлдэхүүнд 13 сумын  85 төрийн албан хаагч нар оролцсон байна. Аймгийн төв болох Баруун-Урт хотод хүн амын төвлөрөлт ихтэй тул агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгтсэн тоо бүртгэлийг Баруун-Урт сумын ЗДТГазараас 9 хүн, Авто тээврийн үндэсний төвөөс 1  хүн, УЦУОШТөвөөс 11, МХГазраас 1 хүн, БОАЖГазраас 1 хүн, ЭМГазараас 1 хүн Дөрвөлж ХХК-аас 1 хүн Дорнот эрчим хүчний салбараас 1 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.

Бусад 12 суманд сумдын ЗДТГазар, Ус Цаг уурын өртөө, харуулын техникч, ажиглагч нар, БОУХбайцаагч, багийн засаг дарга, газрын даамал гэсэн 4-6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллагдан ажиллаа.

            Сүхбаатар аймгийн 2019 оны агаар бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тооллогын дүнг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны А-479 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 1-8 дугаар маягтанд агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах зааврын дагуу тэмдэглэж 6-8-р маягтуудад нэгдсэн дүнг гаргасан. Ажлын хэсэгүүд тооллогыг хугацаанд нь хууль, дүрэм, зааврын дагуу зохион байгуулсан. Тооллогын талаар гомдол, зөрчил ирээгүй байна. Аймгийн 13 сумын тооллогын   маягтуудыг УЦУОШТөвийн мэргэжилтэн хянан архив мэдээллийн файл хэлбэрээр мэдээллийн санд 2.1МВ мэдээ 2019 оны агаар бохирдуулагч эх үүсвэрийн тайланг цаасан хэлбэрээр мөн сумдуудаас ирсэн хуудсан мэдээллийг архивд хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байна.

Жич: Хуудсан мэдээлэл нь сум, сумаар ялгаатай ирсэн болно. Жишээлбэл 10кВт хүртэл хүчин чадалтай зуухыг бүртгэлийн тоон хуудаснаас гадна нэгтгэсэн ерөнхий мэдээлэлтэй хамт ирсэн тохиолдолд хамтатган тооцоолсон мөн тушаал шийдвэр, захирамж, ажлын явц, тайланг хавсаргасан мэдээллийг архивласан болно.

            Аймгийн Засаг даргын тушаал гарснаас хойш ажлын хэсэг 1 удаа хуралдсан 2020 оны 1 дугаар сарын 12-ны өдөр ажлыг хэрхэн хийж хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн шинээр батлагдсан сайдын тушаал журмыг танилцуулсан.

2019 оны агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлээр усан халаалттай 15-100кВт хүчин чадалтай зуухы түлш зарцуулалт, тоон үзүүлэлтийг сум тус бүрээр нь авч үзвэл Мөнххаан сум 4905тн нүүрс, 43ш зуух буюу 28.3%, Баруун-Урт 2821 тн нүүрс, 34ш зуух буюу 22.4%-ийг, Баяндэлгэр сум 918тн нүүрс, 18ш зуух буюу 11.8%, Эрдэнэцагаан сум 1320тн нүүрс, 15ш зуух буюу 9.9%, Дарьганга сум 142тн нүүрс, 11ш зуух буюу 7.2%-ийг, Уулбаян сум 145тн нүүрс, 7ш зуух 4.6%, Түвшинширээ сум 1552.5тн нүүрс буюу 6ш зуух 3.9%-ийг, Халзан сум 353тн нүүрс, 4ш зуух буюу 2.6%, Асгат сум 660тн нүүрс, 9ш зуух буюу 5.9%-ийг эзэлсэн бол бусад 4 сум үлдсэн 3.4%-ийг эзэлж байна.

15-100квт хүчин чадалтай зуухны түлш зарцуулалтыг өмнөх онтой харьцуулахад 700тн буюу 5.3%-иар өссөн үзүүлэлтэй байна.

100-4200кВт хүчин чадалтай зуух:

Өмнө нь 100кВт-аас дээш хүчин чадалтай зуух гэж ангиллагддаг байсан бол БОАЖуулчлалын сайдын 2018 оны тушаалаар шинэчлэгдэн 100-4200кВт гэж ангилхаар болсон байна.

100кВт-4200кВт хүчин чадалтай зуухны судалгааг хийхэд аймгийн хэмжээнд нийт 20ш зуух бүртгэгдсэн байна. Түмэнцогт суманд хамгийн их буюу 5 ширхэг зуух, Уулбаян суманд 3ш зуух, Баруун-урт, Эрдэнэцагаан, Асгат сумдуудад тус бүр 2ш зуух, Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Мөнххаан, Сүхбаатар, Халзан сумдуудад тус бүр 1ш зуух бүртгэгдсэн бол Дарьганга, Наран сумдуудад бүртгэгдээгүй байна.

3-15кВт хүчин чадалтай зуухны түлшний хэрэглээгээр нь баг тус бүрээр ангилж үзвэл 4,5-р баг   тус тус 21%-ийг, 3-р баг 15 %-ийг, 6-р баг 12%-ийг, 1,2,9-р баг 10%-ийг 7-р баг 1%-ийг тус тус эзэлж байна. 1-р багт нь гол төлөв хувийн болон төвийн халаалтын системд холбогдсон барилга байгууламж, амины орон сууц байралдаг учир маш бага хувьтай байна.

 

Баруун-Урт сумын 15-100кВт хүчин чадалтай зуухны тооллогын бүртгэл

2019 оны Баруун-Урт хотын 15-100кВт хүртэл хүчин чадалтай зуух эзэмшигч аж ахуй нэгж 34 байгууллага бүртгэгдэж жилд дунджаар 2901тн нүүрс зарцуулдаг   байна. Өмнөх онтой тоон үзүүлэлтийг харьцуулахад 2.9%-иар өссөн бол нүүрс зарцуулалт 2.7%-иар өссөн байна.  

Дүгнэлт.

     2019 оны агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тооллогоор Сүхбаатар аймгийн хэмжээнд  ердийн галлагаатай 3-15кВт хүртэлх хүчин чадалтай зуух нийт 5414 тоологдсоноос халаах обектийг авч үзвэл гэр 3052ш 56.4%,  байшин 2352ш 43.4%, ТҮЦ-2ш, бусад 8 буюу 0.2% бүртгэгдээд байна. Гэр байшин нийлсэн ердийн зуух 4183ш 77.3%, сайжруулсан зуух 1231ш 22.7%, ханан пийшинтэй 2199ш 40.6%, усан халаалттай 153ш, 2.8%-ийг эзэлж байна.

Энэ онд 15-100кВт хүртэл хүчин чадалтай зуух аймгийн хэмжээнд 152ш буюу өмнөх оноос 5.3%-иар өссөн бол нүүрс зарцуулалтч мөн 13262.5тн буюу өмнөх оноос  5.3%-иар өссөн байна.

Өмнө нь 100кВт-аас дээш хүчин чадалтай зуух гэж ангиллагддаг байсан бол БОАЖуулчлалын сайдын 2018 оны тушаалаар шинэчлэгдэн 100-4200кВт гэж ангилхаар болсон байна.

4200кВт-аас дээш хүчин чадалтай зуух аймгийн хэмжээнд нийт 4 бүртгэгдсэн бол Баруун-Урт хотын хэмжээнд дулааны станц болон “Дөрвөлж”ХХК-ний  24-ийн 2 зуух Дарьганга сумын 1 зуух тус бүр бүртгэгдсэн байна. Өмнөх онд 101квт-аас дээш зуухны бүртгэл хийгдэж байсан зуухны хүчин чадлаар харьцуулбал мөн 4 зуух бүртгэгдэж байсан байна. 2019онд 38891тн нүүрс зарцуулаад байна.

 

Дээрх 13 сумын 15-100кВт, 100-4200кВт, 4200кВт-аас дээш хүчин чадалтай зуухнуудын янданд шүүлтүүрийн судалааг хийхэд дулааны станцаас бусад зуухнуудад шүүлтүүр тавигдаагүй байна. Энэ онд шинэчлэгдсэн заавар журам, маягтын дагуу хийж гүйцэтгэсэн учир өмнөх онтой харьцуулах боломжгүй байна.

 

 

 

 

ТАЙЛАН БОЛОВСРУУЛСАН:

УЦУОШТӨВИЙН БОШЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ                                                                 Н.МӨНХБАЯР

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2020оны агаарын чанарын тайлангийн хэсгээс 2020-12-17 1970-01-01 347
2020 оны 11-р сарын Баруун-Урт хотын агаарын бохирдолын шинжилгээний мэдээ 2020-12-01 1970-01-01 320
2020 оны 10-р сарын Баруун-Урт хотын агаарын бохирдолын шинжилгээний мэдээ 2020-12-01 1970-01-01 77
2020 оны 9-р сарын Баруун-Урт хотын агаарын бохирдолын шинжилгээний мэдээ 2020-12-01 1970-01-01 88
2020 оны 8-р сарын Баруун-Урт хотын агаарын бохирдолын шинжилгээний мэдээ 2020-12-01 1970-01-01 60
2020 оны 7 дугаар сарын 8-наас 20-ныг хүртэлх мэдээ 2020-07-21 1970-01-01 116
2020 оны 06-р сарын 15-наас 22-ны агаарын чанар болон тоосонцорын мэдээ 2020-06-22 1970-01-01 135
2020 оны 5 сарын 05 наас 12ныг хүртэлх 7 хоногийн мэдээ 2020-05-12 1970-01-01 146
2020 оны 04-р сарын 21-нээс 28-ны агаарын чанар болон тоосонцорын мэдээ 2020-04-28 1970-01-01 144
2020 оны 04-р сарын 13-наас 20-ны агаарын чанар болон тоосонцорын мэдээ 2020-04-21 1970-01-01 128
2020 оны 04-р сарын 01-ээс 09-ны агаарын чанар болон тоосонцорын мэдээ 2020-04-09 1970-01-01 152
2018 ОНД АГААРЫН БОХИРДЛЫН ЭХ ҮҮСВЭРИЙН НЭГДСЭН ТОО БҮРТГЭЛ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН 2019-01-03 1970-01-01 1164