Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

2018 оны 1-12 дугаар сарын агаарын чанарын мэдээ

Шинэчлэгдсэн: 2019-12-12 14:46:51

 

Баруун-Урт хотын агаарын чанарын шинжилгээний дүн

2018 оны Баруун-Урт хотын агаарын чанарын шинжилгээний дүнг 1-ээс 12-р сарын хооронд авч үзхэд хүхэрлэг хийн агууламж 0.007мг/м3 байгаа бол азотын давхар исэл  0.030мг/м3 агууламжтай байна. Үүнийг өвлийн сар болон зуны сард харьцуулахад:

Өвлийн сард хүхэрлэг хийн агууламж 0.013 мг/м3, азотын давхар исэл 0.035мг/м3, зуны сард хүхэрлэг хийн агууламж 0.004мг/м3, азотын давхар исэл 0.027мг/м3 агууламжтай байна. Хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламж зуны сард бага байгаа нь уурын зуух болон бусад оврын зуух ажиллахгүйтэй холбоотой юм. Өмнөх онтой харьцуулахад хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 0.003мг/м3-ээр ихэссэн бол азотын давхар исэл 0.005мг/м3-ээр багассан байна. Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар азотын давхар исэл болон хүхэрлэг хийн агууламж хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтгүй байна.

Дээрх графикаас үзэхэд хүхэрлэг хийн агууламж 1-5 сар хүртэл буурсан бол 9-12 сар хүртэл тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Азотын давхар исэл гол төлөв өсөж буурсан хандлагатай байна. Бохирдуулагч хоёр бодис нь харилцан адилгүй байгаа нь хүхэрлэг хийн агууламж зуухнаас гарч буй утаанаас шууд хамааралтай бол азотын давхар исэл нь авто машинаас шууд хамаартай байдгаарай онцлогтой юм.