Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

2018 ОНД АГААРЫН БОХИРДЛЫН ЭХ ҮҮСВЭРИЙН НЭГДСЭН ТОО БҮРТГЭЛ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Шинэчлэгдсэн: 2019-10-18 13:10:14

Зорилго:

Агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийн зорилго нь Сүхбаатар аймгийн хэмжээнд агаарын бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийг чанартай зохион байгуулж, үнэн зөв мэдээллийн сан бүрдүүлэх, бодит мэдээ мэдээллээр нийгмийн хэрэгцээг шуурхай хангахад оршино.

Зохион байгуулалтын ажил:

Монгол Улсын “Агаарын тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.1 21.2, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-181 дүгээр тушаалаар батлагдсан  “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл явуулах журам”-г үндэслэн Аймгийн засаг даргын 2018 оны 10-р сарын 04-ны өдрийн А/504 тоот захирамжаар агаар бохирдуулах эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийг аймгийн хэмжээнд явуулах ажлын хэсэг байгуулагдсан.

Сүхбаатар аймгийн 2018 оны агаар бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тооллогын дүнг Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-181 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 1-7 дугаар маягтанд агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах зааврын дагуу тэмдэглэж 5,6-р маягтуудад нэгдсэн дүнг гаргасан. Ажлын хэсэгүүд тооллогыг хугацаанд нь хууль, дүрэм, зааврын дагуу зохион байгуулсан. Тооллогны талаар гомдол, зөрчил ирээгүй байна. Аймгийн 13 сумын тооллогын   маягтуудыг УЦУОШТөвийн мэргэжилтэн хянан архив мэдээллийн файл хэлбэрээр мэдээллийн санд 1МВ мэдээ 2018 оны агаар бохирдуулагч эх үүсвэрийн тайланг цаасан хэлбэрээр мөн сумдуудаас ирсэн хуудсан мэдээллийг архивд хүлээлгэн өгхөөр бэлтгэж байна.

Жич: Хуудсан мэдээлэл нь сум, сумаар ялгаатай ирсэн болно. Жишээлбэл 10кВт хүртэл хүчин чадалтай зуухыг бүртгэлийн тоон хуудаснаас гадна нэгтгэсэн ерөнхий мэдээлэлтэй хамт ирсэн тохиолдолд хамтатган тооцоолсон мөн тушаал шийдвэр, захирамж, ажлын явц, тайланг хавсаргасан мэдээллийг архивласан болно.

            Аймгийн Засаг даргын тушаал гарснаас хойш ажлын хэсэг 2 удаа хуралдсан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлыг хэрхэн хийж хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн бол 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлын явцыг хэлэлцэж шинээр батлагдсан агаарын чанарын журмыг танилцуулсан.

Ердийн галлагаатай 10 кВт хүртэл хүчин чадалтай зуухны тоо бүртгэлийн мэдээ.

Энэ оны тооллогоор аймгийн хэмжээнд ердийн галлагаатай 10кВт хүртлэх хүчин чадалтай зуух нийт 7044 тоологдсноос гэрийн ердийн зуух 4128ш 58%,  гэрийн сайжруулсан зуух 34ш 0,5%, байшинд галладаг ердийн зуух 322ш 4%, сайжруулсан зуух 55ш 1%, ханан пийшинтэй 2485ш 35%, усан халаалттай 154ш 2%-ийг эзэлж байна.

 

Өнгөрсөн оны агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тооллогоны дүнтэй харьцуулахад гэрийн ердийн зуух 25ш буюу 0.6%-иар, байшингийн ердийн зуух 151ш буюу 47%-иар, ханан пийшинтэй зуух 91ш буюу 4%-иар, усан халаалттай зуух зуухны тоо хэмжээ 3ш буюу 2%-иар өссөн бол байшингийн сайжруулсан зуух 4ш буюу 7%-иар буурсан харин гэрийн сайжруулсан өмнөх оноос өөрчлөгдөөгүй үзүүлэлттэй байна.

2017 нийт 10кВт хүртэл хүчин чадалтай зуух 6912 тоологдож байсан бол 2018 онд 7044ш бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оноос 132ш буюу 2%-иар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

2018 онд аймгийн хэмжээнд 10кВт хүртэл хүчин чадалтай зуухны түлш зарцуулалт 20706.8тн нүүрс, 25352.5тн аргал, хөрзөн хэрэглэсэн байна. Өмнөх онтой харьцуулахад 1500тн буюу 7%-иар өссөн бол аргал, хөрзөн 399 тонноор буурсан үзүүлэлттэй гарсан байна.

 Өмнөх онд 182м3 мод түлшинд зарцуулж байсан бол энэ онд бүртгэгдээгүй байна.Аймгийн хэмжээнд 10кВт хүртэл хүчин чадалтай зуухны түлш зарцуулалтыг хувиар илэрхийлэхэд нүүрс 45%, хөрзөн 41%, аргал 14%-ийг тус тус эзэлж байна.

2018 онд 10кВт хүртэл хүчин чадалтай зуухны тоон үзүүлэлт өмнөх оноос 4 %-иар, түлш зарцуулалтын хэмжээ өмнөх оноос 919тн буюу 2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс үзэхэд айл өрхийн тоо өсөх тусам нүүрс зарцуулалтын хэмжээ өсөх хандлагатай байна.

Усан халаалтын 11-100 кВт хүчин чадалтай зуух.

Энэ онд 11-100кВт хүртэл хүчин чадалтай зуух аймгийн хэмжээнд 144ш буюу өмнөх оноос 23%-иар буурсан бол нүүрс зарцуулалтч мөн 12562.5 тонн буюу 50%-иар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь зуунхы тоо буурсан мөн цаг уурын өөрчлөлттэй шууд холбоотой энэ онд 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт хүйтэрч эхэлсэнтэй холбоотой байна.

 2018 оны агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлээр усан халаалттай 11-100 кВт хүчин чадалтай зуухы түлш зарцуулалт, тоон үзүүлэлтийг сум тус бүрээр нь авч үзвэл Мөнххаан сум 4095тн нүүрс, 43ш зуух буюу 30%, Баруун-Урт 2821 тн нүүрс, 33ш зуух буюу 23%-ийг, Баяндэлгэр сум 918тн нүүрс, 18ш зуух буюу 13%, Эрдэнэцагаан сум 1320тн нүүрс, 15ш зуух буюу 10%, Дарьганга сум 142тн нүүрс, 11ш зуух буюу 8%-ийг, Уулбаян сум 145тн нүүрс, 7ш зуух 5%, Түвшинширээ сум 1552.5тн нүүрс буюу 5ш зуух 3%-ийг, Халзан сум 353тн нүүрс, 4ш зуух буюу 3%-ийг эзэлсэн бол бусад 5 сум үлдсэн 5%-ийг эзэлж байна.

11-100кВт хүртэл зуухны тоо хэмжээ болон түлш зарцуулалтыг 2017 оны үр дүнтэй харьцуулахад тоон үзүүлэлт 43ш буюу 33%-иар, нүүрс зарцуулалт 50%-иар  буурсан байна. Буурсан шалтгаан нь аж ахуй нэгж байгууллагууд төвийн халаалтанд холбогдсон, өргөтгөл хийсэн, зуух шинэчилсэн нь хүчин чадал сайтай зуух тавьснаар 101кВт-аас дээш хүчин чадалтай зууханд хамаарагдах болсон байна.    

Дулааны цахилгаан станцын 101 кВт-аас дээш хүчин чадалтай зуух:

Өмнөх онд дулааны цахилгаан станц 101кВт-аас дээш хүчин чадалтай зуух аймгийн хэмжээнд Баруун-Урт, Дарьганга, Онгон, Түмэнцогт, Сүхбаатар, Халзан суманд 8 байгууламж, 25 уурын зуух ажиллаж эдгээр нь жилд нийт 46641.5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол энэ жил Мөнххаан, Эрдэнэцагаан, Уулбаян, Түвшинширээ гэсэн 4 сум нэмэгдэж нийт 10 сумын 47 зуух буюу өмнөх оноос 24ш зуухаар нэмэгдэж нүүрс зарцуулалт мөн адил 2 дахин нэмэгдсэн байна.

Дээрх 10 сумын 49 зуух жилд нийт 80366.5тн нүүрс зарцуулж ойролцоогоор жилдээ 38% буюу 30495.4 тонн үнс хог хаягдал гарч, хуурайгаар зөөж төвлөрсөн хогийн цэгт хаядаг байна. Коксон түлш, Үртсэн шахмал түлш, Хий, Дизель зэргийг хэрэглэдэггүй.

2017 онтой харьцуулахад нийт тээврийн хэрэгсэл 28 %-иар буурсан байна.

Баруун-Урт хотын агаарын бохирдлын тооллогын дүн мэдээ

Баруун-Урт хот нь нийт 9 багтай  10кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 2523 айл өрхтэй үүнээс гэрийн ердийн зуух ашигладаг 1421, гэрийн сайжруулсан 29, байшинд галладаг ердийн зуух 10, сайжруулсан 41, ханан пийшинтэй 882, усан халаалттын зуухтай 114ш айл, өрх байна.   Жилд ойролцоогоор 11182тн нүүрс, 1598тн аргал, 4541.2тн хөрзөн нийт 17321.2 тн түлш зарцуулж байна.  Бүх багийн зуухны тоон үзүүлэлтийг нарийвчилж үзвэл ердийн зуух 57%-ийг, ханан пийшинтэй айл өрх 36 %-ийг, усан халаалтын зуух 4%-ийг, сайжруулсан зуухтай айл өрх 3%-ийг эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад галлагаатай айл өрх 9ш буюу 0.4%-иар өссөн түлш зарцуулалт мөн 183тн буюу 1%-иар өссөн байна.

Баг тус бүрээр 10кВт хүртэл хүчин чадалтай зуухны тоон үзүүлэлт болон хувиар илэрхийлвэл 1-р баг 196 буюу 8%, 2-р баг 210 буюу 8%, 3-р баг 424 буюу 17%, 4-р баг 480 буюу 19%, 5-р баг 502 буюу 20%, 6-р баг 349 буюу 14%, 7-р баг 22 буюу 1%, 9-р баг 340 буюу 13% тус тус эзэлж байна. Үүнээс үзхэд 3,4 болон 5-р багийн айл өрхийн дийлэнх хувийг эзэлж байна.

10кВт хүчин чадалтай зуухны түлшний хэрэглээгээр нь баг тус бүрээр ангилж үзвэл 4,5-р баг   тус тус 21%-ийг, 3-р баг 15 %-ийг, 6-р баг 12%-ийг, 1,2,9-р баг 10%-ийг 7-р баг 1%-ийг тус тус эзэлж байна. 1-р багт нь гол төлөв хувийн болон төвийн халаалтын системд холбогдсон барилга байгууламж, амины орон сууц байралдаг учир маш бага хувьтай байна.

Баруун-Урт хотын 10кВт хүртэл хүчин чадалтай зуухны түлш зарцуулалтыг ангилж хувиар илэрхийлэхэд мод 0 буюу 0%, аргал 1598тн буюу 9%, хөрзөн 4518,2 тн буюу 26%, нүүрсний хэрэглээ 11182тн буюу 65%-тай дийлэнх хувийг эзэлж байна.

Баруун-Урт сумын 11-100кВт хүчин чадалтай зуухны тооллогын бүртгэл

2018 оны Баруун-Урт хотын 11-100кВт хүртэл хүчин чадалтай зуух эзэмшигч аж ахуй нэгж 33 байгууллага бүртгэгдэж жилд дунджаар 2821тн нүүрс зарцуулдаг   байна. 798.3-гаад тн нь үнс хог хаягдал болдог  байна.

11-100кВт-аас дээш хүчин чадалтай зуухны тоо хэмжээ, нүүрс зарцуулалтыг өмнөх онтой харьцуулахад 17ш буюу 15%-иар буурсан, нүүрс зарцуулалт ч мөн 40%-иар буурсан байна. Нүүрс зарцуулалт огцом буурсан нь их хэмжээний нүүрс зарцуулдаг байсан зуух шинэчлэгдэж 100кВт-аас дээш зууханд хамаарагдах мөн төв халаалтын шугамд холбогдсонтой холбоотой. 

Баруун-Урт сумын 101кВт-аас дээш хүчин чадалтай зуухны тооллогын бүртгэл

101кВт-аас дээш хүчин чадалтай зуух 6 байгууллагын 17 зуух бүтгэгдсэн жилд дунджаар 37906.5 тн нүүрс хэрэглэсэн байна. Өмнөх онтой харьцуулахад 4 зуух буюу 23.5%-иар өссөн бол нүүрс зарцуулалтын хэмжээ 815тн буюу 2%-иар өссөн байна. Гарах хог хаягдлын хэмжээг тооцоолоход 10 гаруй мянган тонн үнс хаягддаг байна.   

Баруун-Урт хотын хэмжээнд нийт 57038.5тн түлш  хэрэглэж байгаагаас 37091.5тн буюу 65%-ийг 101кВт-аас дээш уурын зуух, 17121тн буюу 30%-ийг 10кВт хүртэл хүчин чадалтай зуух, 2821тн буюу 5%-ийг 11-100кВт хүртэл хүчин чадалтай зуух тус тус эзэлж байна. Өмнөх 2017 онтой харьцуулахад 10кВт хүчин чадалтай зуухны түлш зарцуулалт 1%-иар, 101кВт-аас дээш зуухны түлш зарцуулалт 2%-иар өссөн бол 11-100кВт хүртэл хүчин чадалтай зуухны түлш зарцуулалт 3 хувиар буурсан байна.

Баруун-Урт хотын агаар бохирдуулагч эх үүсвэр болох авто тээврийн хэрэгслийн бүртгэл

Энэ онд аймгийн хэмжээнд нийт 6433  авто тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс  Баруун-Урт хотод 1542 тээврийн хэрэгсэл буюу 24% нь үзлэгт хамрагдан бүртгэгдсэн байна. Өмнөх онд аймгийн хэмжээн нийт 8958 авто тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байдгаас Баруун-Урт хотод 3784 авто тээврийн хэрэгсэл буюу 41% нь бүртгэгдэж байсан байна. 2018 оны Баруун-Урт хотын авто тээврийн хэрэгслийг 2017 онтой харьцуулбал 2242 буюу 60% үзлэгт хамрагдаж бүртгүүлээгүйгээс авто тээврийн хэрэгсэл 60 %-иар буурсан үзүүлэлттэй гарсан байна. 

 Баруун-Урт хотын агаарын чанарын шинжилгээний дүн

2017 оны Баруун-Урт хотын агаарын чанарын шинжилгээний дүнг 1-ээс 12-р сарын хооронд авч үзхэд хүхэрлэг хийн агууламж 0.007мг/м3 байгаа бол азотын давхар исэл  0.030мг/м3 агууламжтай байна. Үүнийг өвлийн сар болон зуны сард харьцуулахад:

Өвлийн сард хүхэрлэг хийн агууламж 0.013 мг/м3, азотын давхар исэл 0.035мг/м3, зуны сард хүхэрлэг хийн агууламж 0.004мг/м3, азотын давхар исэл 0.027мг/м3 агууламжтай байна. Хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламж зуны сард бага байгаа нь уурын зуух болон бусад оврын зуух ажиллахгүйтэй холбоотой юм. Өмнөх онтой харьцуулахад хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 0.003мг/м3-ээр ихэссэн бол азотын давхар исэл 0.005мг/м3-ээр багассан байна. Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар азотын давхар исэл болон хүхэрлэг хийн агууламж хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтгүй байна.

.Дээрх графикаас үзэхэд хүхэрлэг хийн агууламж 1-5 сар хүртэл буурсан бол 9-12 сар хүртэл тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Азотын давхар исэл гол төлөв өсөж буурсан хандлагатай байна. Бохирдуулагч хоёр бодис нь харилцан адилгүй байгаа нь хүхэрлэг хийн агууламж зуухнаас гарч буй утаанаас шууд хамааралтай бол азотын давхар исэл нь авто машинаас шууд хамаартай байдгаарай онцлогтой юм.

Дүгнэлт.

     2018 оны агаар бохирдлын эх үүсвэрийн нэгдсэн тооллогоор Сүхбаатар аймгийн хэмжээнд 10кВт хүчин чадалтай зуух 7044 бүртгэгдсэн өмнөх оноос 132 буюу 2%-иар өссөн, 11-100кВт хүртэл хүчин чадалтай зуух 144 бүтгэгдсэн өмнөх оноос 43ш буюу 33%-иар буурсан, 101кВт-аас дээш хүчин чадалтай зуух 49 бүтгэгдсэн өмнөх оноос 24ш буюу 50%-иар өссөн нь бүртгэгдээд байна  аймгийн хэмжээнд жилдээ нийт нүүрс зарцуулалт 113575.8тн буюу өмнөх оноос 20%-иар өссөн бол 6568.3тн аргал, 18784.2тн хөрзөн зарцуулж байгаа нь өмнөх оноос нэг хүрэхгүй хувиар өссөн байна. Ойролцоогоор жилд 40 гаруй мянган тонн үнс хаягдаж байгаа агаар дахь тоосжилтын хэмжээг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна.

11-100кВт-аас дээш хүчин чадалтай зуухны тоо хэмжээг өмнөх онтой харьцуулахад 17ш буюу 15%-иар буурсан, нүүрс зарцуулалт ч мөн 40%-иар буурсан байна. Нүүрс зарцуулалт огцом буурсан нь их хэмжээний нүүрс зарцуулдаг байсан зуух шинэчлэгдэж 100кВт-аас дээш зууханд хамаарагдах болсон мөн төв халаалтын шугамд холбогдсонтой холбоотой. Өмнөх онд дулааны цахилгаан станц 101кВт-аас дээш хүчин чадалтай зуух аймгийн хэмжээнд Баруун-Урт, Дарьганга, Онгон, Түмэнцогт, Сүхбаатар, Халзан суманд 8 байгууламж, 25 уурын зуух ажиллаж эдгээр нь жилд нийт 46641.5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол энэ жил Мөнххаан, Эрдэнэцагаан, Уулбаян, Түвшинширээ гэсэн 4 сум нэмэгдэж нийт 10 сумын 47 зуух буюу өмнөх оноос 24ш зуух буюу 50% орчим хувиар нэмэгдсэн нүүрс зарцуулалт мөн адил 2 дахин нэмэгдсэн байна.

Дээрх 10 сумын 49 зуух жилд нийт 80366.5тн нүүрс зарцуулж ойролцоогоор жилдээ 38% буюу 30495.4 тонн үнс хог хаягдал гарч, хуурайгаар зөөж төвлөрсөн хогийн цэгт хаядаг байна. Коксон түлш, Үртсэн шахмал түлш, Хий, Дизель зэргийг хэрэглэдэггүй.

Агаарын чанарын дүн мэдээг өмнөх онтой харьцуулахад хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 0.003мг/м3-ээр ихэссэн бол азотын давхар исэл 0.005мг/м3-ээр багассан байна. Хүхэрлэг хийн агууламж өссөн айл өрх нэмэгдсэн, нүүрс зарцуулалт ихэссэнтэй холбоотой бол азотын давхар ислийн агууламж буурсан нь авто тээврийн хэрэгсэл буурсан, хөдөлгөөн багассантай холбоотой юм. Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар азотын давхар исэл болон хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж хүлцэх хэмжээнээс давсан үзүүлэлтгүй байна.

  • Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан  “Агаар бохирдуулагч эх үүсвэрээс гарч буй ялгаралын инвентер”-ийг тодорхойлох ажлын хэсэг байгуулж ажиллах
  • Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаанд ашиглах нарийн ширхэгт тоосонцор тодорхойлох сүүлийн үеийн багажаар хангах

 

ТАЙЛАН БОЛОВСРУУЛСАН: УЦУОШТӨВИЙН БОШЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ Н.МӨНХБАЯР

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2018 оны 12 дугаар сарын агаарын чанарын мэдээ 2019-01-03 1970-01-01 181
2018 оны 1-12 дугаар сарын агаарын чанарын мэдээ 2019-01-03 1970-01-01 202
2018 оны агаарын чанарын 1-9 сарын график мэдээ 2018-10-22 1970-01-01 457