Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2022.6.10-16 ны агаарын чанарын мэдээ


Сүхбаатараймгийнагаарынчанарынөнгөрсөн 7 хоногийнмэдээ
/2022 оны 6 дугаарсарын 10-наас 6 дугаарсарын 16-ний өдөр/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын агаарын чанарыг агаар дахь агаар бохирдуулах бодис болох азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, -ы агууламжийг тодорхойллоо. Агаарын чанарын шинжилгээний үр дүнг MNS4585-2016 стандарттай харьцуулан үзүүллээ.
Азотын давхар ислийн 7 хоногийн дундаж агууламж 17мкг/м3, нэг удаагийн хамгийн их агууламж нь VI/15ны өдөр 20мкг/м3 ажиглагдсан ба MNS4585-2016 стандарттай харьцуулахад давсан тохиолдол гараагүй байна.
PM10 тоосонцорын 7 хоногийн дундаж агууламж 8мкг/м3, нэг удаагийн хамгийн их агууламж нь VI/15-ний өдөр 17мкг/м3 , PM2.5 тоосонцорын 7 хоногийн дундаж агууламж 7мкг/м3, нэг удаагийн хамгийн их агууламж нь VI/15-ний өдөр 15мкг/м3 ажиглагдсан ба MNS4585-2016 стандарттай харьцуулахад давсан тохиолдол гараагүй байна.
Баруун-Урт хотын агаарын чанарын 2022 оны 6 дүгээр сарын 10-аас 6 дугаар сарын 16-ны өдрийн агууламжийг 2021 оны мөн үеийн агууламжтай харьцуулан доорх графикаар үзүүллээ.