Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2022.5.27-2022.6.3 ны агаарын чанарын мэдээ


Сүхбаатар аймгийн агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ
/2022 оны 5 дугаар сарын 27-ээс 6 дугаар сарын 3-ний өдөр/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын агаарын чанарыг агаар дахь агаар бохирдуулах бодис болох азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, -ы агууламжийг тодорхойллоо. Агаарын чанарын шинжилгээний үр дүнг MNS4585-2016 стандарттай харьцуулан үзүүллээ.
Азотын давхар ислийн 7 хоногийн дундаж агууламж 22мкг/м3, нэг удаагийн хамгийн их агууламж нь V/27,30 ны өдөр 22мкг/м3 ажиглагдсан ба MNS4585-2016 стандарттай харьцуулахад давсан тохиолдол гараагүй байна.
PM10 тоосонцорын 7 хоногийн дундаж агууламж 17мкг/м3, нэг удаагийн хамгийн их агууламж нь V/27, VI/1-ний өдөр 23мкг/м3 , PM2.5 тоосонцорын 7 хоногийн дундаж агууламж 17мкг/м3, нэг удаагийн хамгийн их агууламж нь V/27, VI/1-ний өдөр 23мкг/м3 ажиглагдсан ба MNS4585-2016 стандарттай харьцуулахад давсан тохиолдол гараагүй байна.
Баруун-Урт хотын агаарын чанарын 2022 оны 5 дүгээр сарын 27-нээс 6 дугаар сарын 3-ны өдрийн агууламжийг 2021 оны мөн үеийн агууламжтай харьцуулан доорх графикаар үзүүллээ.