Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2022.4.29-2022.5.5 ны агаарын чанарын мэдээ


Сүхбаатар аймгийн агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ
/2022 оны 4 дугаар сарын 29-ээс 5 дугаар сарын 5-ний өдөр/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын агаарын чанарыг агаар дахь агаар бохирдуулах бодис болох азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, -ы агууламжийг тодорхойллоо. Агаарын чанарын шинжилгээний үр дүнг MNS4585-2016 стандарттай харьцуулан үзүүллээ.
Азотын давхар ислийн 7 хоногийн дундаж агууламж 22мкг/м3, нэг удаагийн хамгийн их агууламж нь V/4 ны өдөр 26мкг/м3 ажиглагдсан ба MNS4585-2016 стандарттай харьцуулахад давсан тохиолдол гараагүй байна.
PM10 тоосонцорын 7 хоногийн дундаж агууламж 21мкг/м3, нэг удаагийн хамгийн их агууламж нь IV/30, V/1-ний өдөр 32мкг/м3 , PM2.5 тоосонцорын 7 хоногийн дундаж агууламж 19мкг/м3, нэг удаагийн хамгийн их агууламж нь IV/30, V/1-ний өдөр 29мкг/м3 ажиглагдсан ба MNS4585-2016 стандарттай харьцуулахад давсан тохиолдол гараагүй байна.
Баруун-Урт хотын агаарын чанарын 2022 оны 4 дүгээр сарын 29-нээс 5 дугаар сарын 5-ны өдрийн агууламжийг 2021 оны мөн үеийн агууламжтай харьцуулан доорх графикаар үзүүллээ.